Энэтхэгийн засгийн газар Гэгээн Валентины өдрөөр "барууны" уламжлалаас татгалзаж, тус улсын иргэдэд үхэр тэврэхийг уриалав. Энэ хүрээнд 2 дугаар сарын 14-ний өдрийг үхэр тэврэх өдөр болгон зарлажээ. Энэтхэгийн дийлэнх иргэдийн шүтдэг Хинду шашинд ариун амьтанд тооцогддог юм. Тус улсын Засгийн газрын мэдэгдэлд үхэр тэврэх нь сэтгэлийг баясгаж, хамтын аз жаргалыг нэмэгдүүлэх болно гэжээ.
Үхэр тэврэх өдрийг санаачилснаар Энэтхэгт барууны соёлоос өөрсдийн өв уламжлалыг хамгаалахад том түлхэц болох аж.
Гэхдээ энэхүү мэдэгдлийг гарснаас хойш иргэд олон нийтийн сүлжээнд элэг доог хийж, тохуурхсан өнгө аястай хандсанаар “Үхэр тэврэх өдөр”-тэй болох санаачилга хүчингүй болсон бололтой.
Түүнчлэн Энэтхэгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эрх баригчдынхаа төлөвлөгөөг эгдүүцэж, дурласан залуугаас зугтаж буй үхрийг дүрсэлж ёжилсон хүүхэлдэйн кино цацаж, иргэд ч цахимд үзэл бодлоо хүчтэй илэрхийлжээ.
Эх сурвалж: Theguardian
Энэтхэгт Валентиний өдрийг үхэр тэврэх өдөр болгохыг уриалав |
|