Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Жүжигчин Брус Уиллис зөнөгрөх өвчин тусчээ
1 жил өмнө   311
"Хатуу самар", "Зургаа дахь мэдрэхүй", "Армагеддон" зэрэг олон киногоороо алдариж, "Алтан бөмбөрцөг" наадамд таван удаа нэр дэвшиж, нэг удаа, мөн "Эмми"-д гурван удаа нэр дэвшсэнээс хоёр удаа шагнал хүртсэн Холливуудын алддарт жүжигчин Брус Уиллис танин мэдэхүйн чадварууд буурдаг, юмсыг мартдаг буюу нэг ёсондоо зөнөгрөх өвчин туссан талаар түүний гэр бүл мэдээлсэн байна. 
Өвчний онош нэгэнт тодорхой болсон тул гэр бүлийнхэн нь бага зэрэг тайвширлаа гэжээ. 67 настай жүжигчин саяхан афази буюу хэл ярианы бэрхшээлтэй гэж оношлогдсон өвчин нь ийн даамжирчээ. 
 Гэр бүлийнхэн нь мэдэгдэлдээ Уиллисийг деменц өвчний "frontotemporal dementia" гэх хэлбэрийг туссан хэмээгээд энэ нь 60-аас дээш насны хүмүүсийн дунд түгээмэл тохиолддог талаар дурдсан байна.
Харин Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны вэбсайтад деменц өвчний энэ хэлбэр нь зан байдал, хэл ярианы өөрчлөлтөд хүргэдэг тухай бичжээ. Өвчтөнүүдийн хөдөлгөөн удааширч, бие засах үед хяналтаа алдах, булчин сулрах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
Брюс Уиллисийн ойр дотныхон энэ өвчинд олон нийтийн анхаарлыг хандуулахын тулд түүний оношийг зарлахаар шийдсэн гэж мэдэгджээ. "Өнөөдрийн байдлаар энэ өвчнийг эмчлэх боломжгүй ч ойрын жилүүдэд нөхцөл байдал өөрчлөгдөнө гэж найдаж байна" гэж түний гэр бүл хэлсэн байна.
 
эх сурвалж: BBC
 
Жүжигчин Брус Уиллис зөнөгрөх өвчин тусчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0