Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Нокиа компани гар утас үйлдвэрлэгч байснаа мартуулахын тулд логогоо солилоо
1 жил өмнө   277
Финландын харилцаа холбооны технологийн Нокиа компани хуучин имижээсээ бүрмөсөн ангижрахын тулд логогоо сольж буйг өчигдөр зарлажээ.
 
“Ихэнх хүмүүсийн бодолд бид гар утасны амжилттай үйлдвэрлэгч гэж төсөөлөгддөг. Гэхдээ одоо Нокиа өөр болсон. Бид шинэ логотой болсноороо сүлжээ, аж үйлдвэрийн дижиталчлалд илүү төвлөрч, уламжлалт гар утасны бизнесээс огт өөр үйл ажиллагаа явуулдаг болсноо харуулахыг зорьж байна” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Пекка Лундмарк мэдэгдсэн байна.
 
Нокиа компанийн хуучин лого сүүлийн 60 орчим жилийн турш үндсэн хэлбэрээ хадгалсаар ирсэн юм.
 
1865 онд цаас үйлдвэрлэж эхэлсэн энэ компани ухаалаг гар утасны эрин эхлэхээс өмнө дэлхийн хамгийн том гар утас үйлдвэрлэгч байлаа.
 
Нокиагийн анхны лого хулд загасны толгойн дүрстэй байсан гэдэг. Цаасны үйлдвэрийнх нь байгуулагдсан газарт урсдаг Нокианвирта голын нэрээр компаниа нэрлэж байжээ.
 
 
2014 онд Нокиа гар утасны салбараа АНУ-ын технологийн аварга компани Майкрософтод зарсан ч бүтэлтэй болоогүй юм.
 
Энэ наймаанаас $8 тэрбумын алдагдал хүлээсэн Майкрософт өөрийн гар утас бүтээж, Apple, Google-тэй өрсөлдөх санаанаасаа 2016 онд татгалзаж байв.
 
Дараа нь уг гар утасны брэндийг Нокиагийн экс ажилтнуудын байгуулсан HMD Global хэмээх компани худалдан авч Андроид системтэй бүтээгдэхүүн зах зээлд гаргах болжээ.
 
Гэхдээ үйлдвэрлэгч нь Тайванийн Foxconn компанийн охин компани FIH Mobile болсон юм.
 
Нокиа компани одоо харилцаа холбооны сүлжээний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, гар утасны үйлдвэрлэгчдээс авдаг патентуудын хураамжаас гол орлогоо олдог.
 
 
 
Эх сурвалж: The Verge
Нокиа компани гар утас үйлдвэрлэгч байснаа мартуулахын тулд логогоо солилоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0