Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Катар улс ДАШТ-д ашиглаж байсан зөөврийн сууцнуудаа Турк улсад илгээжээ
1 жил өмнө   209
Катар улсын засгийн газар өнгөрсөн онд болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчдийг байрлуулж байсан 400 ширхэг зөөврийн сууцыг газар хөдлөлтөд нэрвэгдсэн Турк улсад тусламжаар илгээжээ.
 
Хоёрдугаар сарын 6-ны өдөр болсон хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлтөд Турк, Сири улсуудын нутаг дэвсгэрт нийтдээ 50,000 гаруй хүн амь үрэгдэж, бараг хоёр сая орчим хүн орон гэргүй болсон юм.
 
Зөөврийн сууцнуудыг ачсан хоёр хөлөг онгоц Туркийн Искендерун боомтод ирснийг тус улсад суугаа Катар улсын элчин сайд өчигдөр мэдээлжээ.
 
Илүү олон сууц нэмэгдэж ирэхийг тэр бас амласан байна.
 
“Газар хөдлөлтөөс эсэн мэнд үлдсэн хүмүүсийг түр байлгахад ийм сууц тохиромжтой гэж бид бодож байна” гэж элчин сайд Шэйх Мохаммад бин Нассер Аль Тани мэдэгджээ.
 
Орон гэргүй болсон хүмүүс өнөөдөр хүйтэн цаг агаарт майхан, чингэлэг, автомашин, вагон зэрэгт толгой хоргодож байгаа.
 
Газар хөдлөлтөөс хойш гамшгийн бүсэд бага хэмжээний чичиргээнүүд тасралтгүй бүртгэгдэж байна. Ийм чичиргээнүүд нь газар хөдлөлтийн үеэр гэмтсэн барилга байшингууд нэмж нурах эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа юм.
 
 
 
Эх сурвалж: Aljazeera
Катар улс ДАШТ-д ашиглаж байсан зөөврийн сууцнуудаа Турк улсад илгээжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0