Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
БНАСАУ тактикийн баллистик пуужингийн туршилт хийжээ
2 жил өмнө   403
 БНАСАУ ням гарагт тактикийн баллистик пуужин туршилтаар харвасан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлэв.
 
Эрх баригч Хөдөлмөрийн намын “Rodong Sinmun” сонинд өнөө өглөө мэдээлснээр, тактикийн цөмийн сөрөг довтолгооны сургуулилалтын явцыг удирдагч Ким Жөн Ун ажигласан байна.
 
Тодруулбал, цөмийн цэнэгт хошууг дуурайлган хийсэн цэнэгт хошуутай тактикийн баллистик пуужинг баруун хойд нутгийн Умард Пёнъань мужийн зүүн эргээс далай руу харважээ. Пуужин 800 км зайд нисэж, усан дахь байнаас 800 метрийн өндөрт дэлбэрсэн байна.
 
Уг туршилт нь БНСУ-ын цэргийнхний ням гарагт мэдээлсэн пуужингийн туршилт бололтой. БНСУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооноос мэдээлснээр, БНАСАУ ойрын зайн тусгалт нэг баллистик пуужинг Умард Пёнъань мужаас Япон тэнгис рүү харважээ. 
БНАСАУ тактикийн баллистик пуужингийн туршилт хийжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0