Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Их Британийн хаан III Чарльз анхны гадаад айлчлалаа Германаас эхлүүллээ
1 жил өмнө   296
Их Британийн  III Чарльз хаан лхагва гарагт Германд төрийн айлчлал хийлээ. Энэ нь хаан ширээнд сууснаас хойших түүний анхны гадаад айлчлал юм байна. Гурван өдөр үргэлжлэх тус үйл ажиллагаанд тэрээр хатан Камиллагийн хамт яваа юм. Хааны онгоцыг Германы сөнөөгч онгоц дагалдсан бөгөөд Берлинд очиход нь хүндэтгэлийн цуваа хүлээн авчээ. Чарльз хааныг Берлин хотноо Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер хүлээн авч уулзсан байна.
Чарльз эхлээд айлчлах анхны гадаад улсаараа Францыг сонгоод байсан ч тус улсын дотоодод үүссэн үймээн самуун, улс төрийн тогтворгүй байдлын улмаас хойшлуулахад хүрсэн юм.
Өнөөдөр буюу Пүрэв гарагт Германы парламентад Чарльз хаан үг хэлнэ.
 
Тэрбээр бас Германы канцлер Олаф Шольцтой уулзаж, Украины дүрвэгчидтэй ярилцахаар төлөвлөжээ.
Маргааш тэр Хамбург хотод зочилж, дэлхийн хоёрдугаар дайны үеэр Германаас Их Британид нүүлгэсэн жүүд хүүхдүүдийн дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлэх юм. Чарльз, Камилла нар өнөөдөр бас Берлиний гадна талд орших органик фермд зочилж, маргааш буцахаасаа өмнө сэргээгдэх эрчим хүчний арга хэмжээнд оролцоно.

Эх сурвалж: ВВС

Их Британийн хаан III Чарльз анхны гадаад айлчлалаа Германаас эхлүүллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0