Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Газрын тос олборлогч орнууд олборлолтоо бууруулна гэлээ
1 жил өмнө   1108
Саудын Араб болон Газрын тос олборлогч орнуудын байгууллагын бусад орнууд /ОПЕК+/ олборлолтоо бууруулахаа гэнэт зарласны дараа газрын тосны үнэ өслөө.
 
“ОПЕК+” газрын тосны олборлолтоо өдөрт ойролцоогоор 1.16 сая торхоор бууруулах талаар мэдээлэл ням гарагт гарсны дараа “Brent” маркийн газрын тосны фьючерс хэлцлийн үнэ 6 орчим ам.доллароор өссөнөөр 85.54 ам.долларт хүрсэн бол “WTI” маркийн газрын тосны үнэ 5.22 ам.доллароор өсөж, 80.89 ам.долларт хүрчээ.
 
Саудын Араб, ОХУ бүрэлдэхүүнд нь багтдаг “ОПЕК+”-ийн Сайд нарын түвшний цахим уулзалт болохоос нэг хоногийн өмнө газрын тосны үнэ ийнхүү өссөн байна.
 
“ОПЕК+”-ийн олборлолтоо бууруулах шийдвэр нь газрын тосны үнийг 10 ам.доллароор өсгөж магадгүй гэж “Pickering Energy Partners” хөрөнгө оруулалтын фирм ням гарагт мэдээлжээ.
 
Мөн “Goldman Sachs” компани “Brent” маркийн газрын тосны үнийг энэ оны эцэс гэхэд 95 ам.долларт, 2024 онд 100 ам.долларт хүрнэ хэмээн урьдчилсан төсөөллөө ахиулсан байна. 
Газрын тос олборлогч орнууд олборлолтоо бууруулна гэлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0