Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Финландад болсон сонгууль өрсөлдөөнтэй болж өнгөрлөө
2 жил өмнө   1247
Ням гарагт Финландад болсон сонгууль өрсөлдөөнтэй болж, улс төрийн гурван нам тун ойролцоо санал авчээ.
 
Сонгуульд одоогийн ерөнхий сайд Санна Мариний социал демократ нам парламентын суудлаа гурваар ахиулж, 19.9 хувийн санал авч чадсан ч гуравдугаар байранд жагссан байна.
 
Харин баруун төвийн үзэл баримтлалтай Үндэсний Эвслийн Нам 20.8 хувийн саналаар парламентад хамгийн олон суудал авчээ.
 
20.1 хувийн санал авсан үндсэрхэг үзэлтэй Финнчүүд нам дэд байранд жагссан байна. Ялагдлаа хүлээн зөвшөөрсөн Санна Марин “Сонгуульд ялсан Үндэсний Эвслийн Намд баяр хүргэе. Финнчүүд намд нас баяр хүргэе. Ардчилал сонголтоо хийлээ” гэж мэдэгджээ.
 
Гэхдээ энэ удаагийн сонгуульд Финландын эдийн засаг, өрийн нөхцөл байдал шийдвэрлэх асуудал болжээ.
 
 
Финландад болсон сонгууль өрсөлдөөнтэй болж өнгөрлөө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0