Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Итали улс албан ёсны харилцаанд англи үг хэрэглэсэн хүнийг шийтгэдэг болох гэж байна
1 жил өмнө   219
Албан ёсны бичиг баримт, харилцаанд англи болон бусад гадаад хэлний үг ашигласан хүнийг 100,000 хүртэл еврогоор торгодог болох хуулийн төслийг Италийн ерөнхий сайд Жоржиа Мелонигийн нам санаачилжээ.
 
Италийн парламентын доод танхимын гишүүн Фабио Рампеллигийн санаачилсан хуулийн төслийг ерөнхий сайд болон түүний тэргүүлдэг Италийн Ахан дүүс нам дэмжиж байгаа юм байна.
 
Хуулийн төсөлд бүх гадаад хэлний үгсийг хориглосон ч англи хэлний үгсийн хэрэглээг хязгаарлахад онцгойлон чиглэжээ.
 
Ингэх нь Итали хэлийг “гутаан доромжилсон” үйлдэл гэж үзсэн байна.
 
Төрийн албан хаагчид төрөлх итали хэлээ дээд зэргээр эзэмшсэн байх шаардлагыг хуулийн төсөлд бас тусгажээ.
 
“Энэ бол моод болон моодноос гарах тухай асуудал биш. Англоманиа (англи хэлийг дээдлэх үзэл) бол бүх нийгэмд нөлөөлөх уршигтай зүйл юм” гэж хуулийн төсөлд дүгнэсэн байна.
 
Итали хэл мэддэггүй гадаадын иргэнтэй төрийн албаны зүгээс харилцахад нэгдүгээр хэл итали байх ёстойг хуульд заажээ.
 
Хуулийг зөрчсөн тохиолдолд оноох торгуулийн хэмжээ 5,000-100,000 евро байх юм байна.
 
Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд соёлын яам дотор итали хэлний үгсийг зөв хэрэглэх, дуудахад хяналт тавих хороо байгуулагдах гэнэ.
 
Саяхан бас Италийн засгийн газар үндэснийхээ хоолны соёлыг хамгаалах хуулийн төсөл санаачилсан юм.
 
Тухайлбал уламжлалт хоол хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг хамгаалах зорилгоор хиймэл махны хэрэглээг тус улсад хориглох тухай энэ төсөлд тусгасан байна.
 
Өнгөрсөн долоо хоногт Италийн Соёлын яам, Хөдөө аж ахуйн яам итали гал тогооны соёлыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлэхээр нэр дэвшүүлжээ.
 
 
 
Эх сурвалж: CNN
Итали улс албан ёсны харилцаанд англи үг хэрэглэсэн хүнийг шийтгэдэг болох гэж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0