Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Умард Ирландад айлчилж байна
1 жил өмнө   241
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Белфастын хэлэлцээрийн 25  жилийн ойг тохиолдуулан Умард Ирландын нийслэл Белфаст хотод хүрэлцэн ирлээ. Тус хотын олон улсын нисэх буудалд газардсан Жо Байденыг Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак угтан авсан байна.
 
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Умард Ирландад 30 жилийн турш үргэлжилсэн ширүүн мөргөлдөөнийг эцэс болгосон “Белфастын хэлэлцээр” буюу “Сайн баасан гарагийн хэлэлцээр”-ийн 25 жилийн ойн арга хэмжээнд оролцоно. Тэрээр Белфастын хэлэлцээр байгуулагдснаас хойш гарсан ахиц дэвшлийг өндрөөр үнэлсэн байна.
 
Белфастын дараа тэрээр Ирландын нийслэл Дублин хотыг зорих аж. Жо Байден Ирланд гаралтай бөгөөд түүний эхийн талын хуланц өвөө нь 1845-1854 оны их өлсгөлөнгийн үеэр Америк руу цагаачилжээ.
 
Жо Байден Ирландад дахь айлчлалынхаа үеэр Ирланд хамаатан садантайгаа уулзах юм байна. Түүний эгч Валери, хүү Хантер нар айлчлалынх нь бүрэлдэхүүнд багтжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Умард Ирландад айлчилж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0