Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Автомашины дугаар $15 саяар зарагдаж, дэлхийн дээд амжилтаар бүртгэгджээ
1 жил өмнө   276
Саяхан Дубай хотод зохион байгуулагдсан дуудлага худалдаанд автомашины дугаар 55 сая дирхамын ($15 сая) үнэ хүрсэн нь дэлхийн дээд амжилтаар бүртгүүлэх болзлыг хангасан байна.
 
Өмнөх хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол 2008 онд бас Арабын Нэгдсэн Эмират улсад бүртгэгдэж байжээ. Тухайн үед Саид Абдул Гаффар Хури гэгч араб эр нэг дугаарыг 52.2 сая дирхамаар ($14.2 сая) худалдан авч байв.
 
Энэ удаа зарагдсан дугаар нь “P7” юм байна.
 
Арабын Нэгдсэн Эмиратын ерөнхий сайд, Дубай хотын захирагч Шэйх Мохаммед бин Рашид Аль Мактум эмзэг бүлгийн муслимуудыг Рамадан сарыг тохиолдуулан хооллох “Нэг тэрбум хоол” сайн үйлсийн аян зохион байгуулж байгаа бөгөөд энэ аяныхаа хүрээнд автомашины дугааруудыг дуудлага худалдаагаар заржээ.
 
Дуудлага худалдаагаар зарагдсан бусад дугаарууд 2,950,000 дирхам ($800,000), 140,000 дирхамын ($38,000) үнэ хүрсэн байна.
 
“Нэг тэрбум хоол” аян энэхүү арга хэмжээгээр нийтдээ 71 сая дирхамын ($19.3 сая) хөрөнгө босгожээ.
 
Дээрхтэй харьцуулбал автомашины дугаар эзэмших зардал АНУ-д харьцангуй бага байдаг. Гэхдээ муж бүрд өөр.
 
Тухайлбал Виржиниа мужид хувийн онцлогтой дугаар эзэмшихдээ жил бүр $10-ын хураамж төлдөг бол Нью-Йорк мужид жил бүр $31.25 төлдөг байна.
 
2018 онд Делавар мужид “Del 20” автомашины дугаар дуудлага худалдаагаар $400,000 хүрсэн нь АНУ-ын хувьд хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол болж байжээ.
 
 
 
Эх сурвалж: CNN
Автомашины дугаар $15 саяар зарагдаж, дэлхийн дээд амжилтаар бүртгэгджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0