Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
АНУ-аас хөлөг онгоц эсэргүүцэх пуужин худалдаж авна
1 жил өмнө   1128
Тайвань Америкийн “Boeing” компаниас хөлөг онгоц эсэргүүцэх 400 пуужин худалдаж авна гэж “Bloomberg” агентлаг хэлэлцээрийн талаар мэдээлэлтэй эх сурвалжаас эш татан мэдээлжээ. 
 
Тус агентлагийн мэдээлж байгаагаар, эдгээр нь “Harpoon” тактикийн пуужингууд аж. Пуужингуудыг АНУ-ын Конгрессын 2020 онд баталсан Тайваньд зэвсэг худалдах шийдвэрийн хүрээнд нийлүүлэх юм байна.
 
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин “Boeing” компанитай 1.7 тэрбум долларын өртөгтэй, хөлөг онгоц эсэргүүцэх 400 ширхэг “Harpoon” тактикийн пуужин болон холбогдох тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх, нийлүүлэх гэрээ байгуулсан талаар дөрөвдүгээр сарын 12-нд "The Defense Post" сонин Пентагоны мэдэгдлийг эш татан мэдээлсэн. Тухайн үед Батлан хамгаалах яамны төлөөлөгчид эдгээр пуужин нь Тайваньд зориулагдсан эсэхийг тодорхой дурдаагүй байна.
АНУ-аас хөлөг онгоц эсэргүүцэх пуужин худалдаж авна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0