Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Португалийн нийслэлийн төв талбайд 650,000 тамхины иш овоолжээ
1 жил өмнө   251
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчид өчигдөр буюу Ням гарагт Португалийн нийслэл Лисбон хотын төв талбайд 650,000 ширхэг тамхины иш овоолж, байгаль орчны бохирдолд олон нийтийн анхаарлыг хандуулах ажиллагаа зохион байгуулжээ.
 
Ажиллагааг санаачилсан Германы идэвхтэн Андреас Ной овоолсон хаягдал дээрээ хорт утааны баг зүүж суусан байна.
 
“Бид Португалийн иргэн бүрд хуванцар хог хаягдлын байгаль орчинд учруулдаг хор хөнөөлийн талаарх ойлголтыг өгөх зорилготой ийм ажиллагаа зохион байгууллаа. Тамхины ишинд хуванцар агуулагддагийг олон хүн мэддэггүй” гэж 34 настай тэрбээр ярьжээ.
 
Байгаль дэлхийгээ хуванцар хог хаягдлын бохирдлоос хамгаалах үйлсэд хүн бүр оролцох боломжтойн хамгийн энгийн жишээ нь тамхины иш болохыг тэр тайлбарласан байна.
 
Хоёр жилийн өмнө Ной хоёр сарын хугацаанд нэг сая тамхины иш цуглуулж, ийм төрлийн хог хаягдал ямар хэмжээнд хүрснийг харуулж байжээ.
 
“Бид тамхины ишээ газарт хаях зуршлаас хүмүүсийг салгаж, хогийн сав, халаасны үнсний сав ашигладаг болгохыг зорьж байна” гэж уг ажиллагаанд оролцсон идэвхтэн Дэвид Фигуэра ярьсан байна.
 
 
 
Эх сурвалж: AFP
Португалийн нийслэлийн төв талбайд 650,000 тамхины иш овоолжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0