Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
“Хятад маягийн орчин үеийн шинэчлэл ба дэлхий” цэнхэр танхимын форум боллоо
1 жил өмнө   215
“Хятад маягийн орчин үеийн шинэчлэл ба дэлхий” цэнхэр танхимын форум 2023 оны 4 сарын 21-ний өдөр Шанхай хотын “Дэлхийн хурлын танхим”-д болж өндөрлөлөө. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн хийгээд Гадаад хэргийн сайд Чинь Ган нээлтийн үйл ажиллагаанд оролцож, БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн мэндчилгээг дамжуулахын зэрэгцээ үндсэн илтгэл тавилаа.
 
БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээндээ, орчин үеийн шинэчлэлийг хэрэгжүүлэх нь орчин үед шилжсэнээс хойших Хятадын ард түмний шаргуу эрэлхийлэл, мөн дэлхийн улс орнуудын ард түмний нийтлэг эрмэлзэл юм. Улс орнууд орчин үеийн шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ орчин үеийн шинэчлэлийн ерөнхий дүрмийг мөрдөхөөс гадна өөрийн улсын бодит байдал, онцлогт тохируулах ёстой. ХКН бүх ард түмнээ замчлан урт хугацааны хүнд хэцүү эрэл хайгуулыг туулсны эцэст Хятадын онцлогт тохирсон хөгжлийн замыг олсон.
 
Өдгөө, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр улс орны бүтээн байгуулалт, үндэстний сэргэн мандлыг урагшлуулж байна. Хятадын тал Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ үр дүнгээр дэлхийн хөгжилд шинэ боломж олгож, хүн төрөлхтний орчин үеийн шинэчлэлийг эрэн хайх замд болон нийгмийн илүү сайн тогтолцоог бий болгоход шинэ хүч өгч, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдэл байгуулах ажлыг урагшлуулахын төлөө улс орнуудтай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.
 
Гадаад хэргийн сайд Чинь Ган хэлэхдээ, Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь түүх, практик, онолын бат суурьтай. Хятад маягийн орчин үеийн шинэчлэл бол Хятадын зуун жилийн хөгжлийн түүхэн дэх зайлшгүй сонголт, Хятад үндэстний агуу их сэргэн мандлыг бүх талаар урагшлуулах зайлшгүй шаардлага хийгээд хүн төрөлхтний хөгжлийн шинжлэх ухааны зүй тогтлын зайлшгүй үр дүн юм. Орчин үеийн шинэчлэл бол хүн төрөлхтний хамтын үйл хэрэг бөгөөд тогтсон хэлбэр байхгүй. Мөн, олон хувилбартай асуулт биш юм. Тухайн улсын нөхцөл байдалд нийцэж, ард түмний хөгжилд тустай л байвал ямар ч улс орон орчин үеийн шинэчлэлийн мөрөөдлийг хэрэгжүүлж болно. Хятад улс цаашид ч мөн энх тайванч хөгжлийн замаар тууштай замнаж, олон улсын харилцааны шинэ хэлбэрийг тууштай бий болгож, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдэл байгуулах ажлыг урагшлуулах болно. Бид цаашид улс орнуудын хөгжлийн эрх ашгийг илүү сайн хамгаалж, улс орнуудын ард түмний сонгосон орчин үеийн шинэчлэлийн замыг хүндэтгэж, даяарчлалын зөв чиг хандлагыг хадгалахын төлөө ажиллана хэмээсэн.
 
“Хятад маягийн орчин үеийн шинэчлэл ба дэлхий” цэнхэр тахимын форумыг Хятадын Олон нийтийн дипломатын нийгэмлэг, Хятадын Ардын Гадаад харилцааны хүрээлэн, Шанхай хотын Ардын засгийн газар хамтран зохион байгуулж, 80 орчим улс орны Засгийн газар, эрдэмтэд, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцлоо.
 
 
 
Эх сурвалж: БНХАУ-ын ЭСЯ
 

 

“Хятад маягийн орчин үеийн шинэчлэл ба дэлхий” цэнхэр танхимын форум боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0