Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Netflix: БНСУ-д 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
1 жил өмнө   1160
Америкийн стриминг үйлчилгээ үзүүлэгч “Netflix” компани телевизийн цуврал, кино, шоу бүтээхэд зориулан БНСУ-д ирэх дөрвөн жилийн хугацаанд 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэдгээ даваа гарагт мэдэгдэв.
 
АНУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд буй БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль, “Netflix” компанийн гүйцэтгэх захирал Тед Сарандос нарын уулзалтын дараа стриминг үйлчилгээний компани дээрх төлөвлөгөөнийхөө талаар танилцуулжээ.
 
“Солонгосын контентын салбарт ихээхэн итгэл хүлээлгэж байгаа тул ийм шийдвэр гаргалаа, бид цаашид гайхалтай уран бүтээлүүдээ үргэлжлүүлэн туурвих болно. Манай хөрөнгө оруулалт Солонгостой өрнүүлэх урт хугацааны түншлэлийг бэхжүүлнэ гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна” гэж Т.Сарандос уулзалтын дараа мэдэгджээ.
 
Түүний хэлснээр, ирэх дөрвөн жилийн хугацаанд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь БНСУ-д “Netflix”-ийн 2016 оноос хойш оруулсан хөрөнгө оруулалтаас хоёр дахин их байна. Тэрбээр мөн “Squid Game”, “The Glory”, “Physical 100” зэрэг Солонгосын шилдэг бүтээлүүдийн амжилтыг онцлон дурджээ. 
 
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн хувьд энэхүү хөрөнгө оруулалтыг сайшаагаад, БНСУ-ын контентын салбар, уран бүтээлчид болон “Netflix”-т “томоохон боломж” болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. 
Netflix: БНСУ-д 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0