Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Оросын хамгийн орчин үеийн танкийн хөдөлгүүрийг хулгайлж зарсан офицер баривчлагджээ
1 жил өмнө   261
Оросын хамгийн орчин үеийн зэвсэг болох T-90 танкийн хөдөлгүүрийг хулгайлсан хэрэгт тус улсын зэвсэгт хүчний өндөр албан тушаалтан холбогдсон тухай хэвлэлүүд мэдээлжээ.
 
2021 оны арваннэгдүгээр сараас 2022 оны дөрөвдүгээр сар хүртэл хугацаанд ийм танкийн долоон ширхэг хөдөлгүүрийг хулгайлж зараад нийтдээ 20.5 сая рубль ($260,000 орчим) завшсан хэрэгт армийн хурандаа Александр Денисов холбогдож, баривчлагдсаныг Коммерсант сонин мэдээлсэн байна.
 
В-92С2 нэртэй уг хөдөлгүүрийг зөвхөн T-90 танкт зориулж бүтээсэн ажээ.
 
Денисов хурандаа Оросын зэвсэгт хүчний Өмнөд Тойргийн техник хангамжийн албаны дарга юм байна.
 
Хурандаа одоо урьдчилан хорих төвд хоригдож байгаа ба армид олон жил үр дүнтэй алба хаасан гавьяаг нь үнэлж суллахыг хүссэн ч шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн тухай өмгөөлөгч нь Коммерсант сонинд ярьжээ.
 
Шүүх түүнд 10 хүртэл жилийн хорих ял оноож болзошгүйг бас мэдээлсэн байна.
 
Украины дайн Оросын зэвсэгт хүчинд бугшсан хулгай, луйвар, авлигын олон хэргийг ил болгосон гэдэг.
 
Дайн эхэлсний дараа ч байлдааны техник хэрэгслийн түлш шатахуун, зэр зэвсгийг хар зах дээр зарсан тохиолдлууд олноор гарч байв.
 
Өнгөрсөн сарын эхээр нисэх онгоцны түлш хулгайлж зарсан Оросын армийн бэлтгэн нийлүүлэлтийн албаны зургаан офицер шийтгүүлсэн юм.
 
 
 
Эх сурвалж: Business Insider, Коммерсант
Оросын хамгийн орчин үеийн танкийн хөдөлгүүрийг хулгайлж зарсан офицер баривчлагджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0