Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Түлш шатахууны нөөцгүй болсон Куба улс Майн баярын жагсаалаа цуцлав
1 жил өмнө   248
Дэлхийн сүүлчийн коммунист дэглэмтэй улсуудын нэг Кубад жил бүрийн тавдугаар сарын 1-нд сая гаруй хүн оролцсон баярын жагсаалыг нийслэл Хавана хотын Хувьсгалчдын талбайд зохион байгуулдаг уламжлалтай.
 
Гэвч эрх баригчид энэ жил жагсаалаа зохион байгуулахгүй байхаар шийдсэн нь түлш шатахууны хомсдолтой холбоотой юм байна.
 
Сүүлийн нэг сар орчим хугацаанд Кубын жолооч нар шатахуун түгээх станцуудын гадна хонон өнжин дугаарлаж байгаа.
 
Нийт хэрэгцээт шатахууныхаа гуравны хоёрыг л хангах нөөцтэй байгаа тухай Кубын ерөнхийлөгч Мигуэл Диас Канел саяхан мэдэгджээ.
 
Куба, Венесуэл улсууд 2000 оноос хойш бартерын гэрээтэй ажиллаж байгаа. Куба улсаас эмч, багш, аюулаас хамгаалах мэргэжилтнүүдээ Венесуэлд илгээж, оронд нь шатахуун авдаг байжээ.
 
Гэвч Венесуэлийн тал сүүлийн үед гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн байна.
 
Украины дайнтай холбоотой ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүнд хориг тавьсны дараа АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Венесуэлээс газрын тос экспортлох зөвшөөрлийг Chevron компанид олгосон юм.
 
Үүний үр дүнд Венесуэл сайн чанарын газрын тосоо АНУ-д гаргаж, чанар муутай нь Кубад оногдох болжээ.
 
Кубын газрын тос боловсруулах үйлдвэрүүд чанар муутай түүхий эдийг боловсруулж чадахгүй байгаа нь хомсдол үүсэхэд хүргэсэн байна.
 
 
 
Эх сурвалж: Associated Press
Түлш шатахууны нөөцгүй болсон Куба улс Майн баярын жагсаалаа цуцлав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0