Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Канад улс парламентын гишүүнийг нь сүрдүүлэх төлөвлөгөөнд оролцсон Хятадын дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөжээ
12 сар өмнө   217
Канадын засгийн газар өчигдөр Торонто хотод суудаг Хятадын дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөх шийдвэрийг зарлажээ.
 
Канадын парламентын гишүүн Майкл Чонгийг айлган сүрдүүлэх нууц ажиллагаанд оролцсон гэж түүнийг буруутгасан байна.
 
Хятадын дипломатч Зао Вэй “persona non grata” статустай болсныг Канадын гадаад хэргийн сайд Мелани Жоли өчигдөр мэдэгджээ.
 
БНХАУ-аас Канад улсад суугаа элчин сайдын яам уг шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.
 
Майкл Чонг нь Бээжингийн эрх баригчдын Уйгар үндэсний цөөнхийн эсрэг явуулж буй бодлогыг идэвхтэй шүүмжлэгчдийн нэг юм. Үүнийх нь төлөө 2021 онд Хятадын засгийн газар Чонгийг хориг арга хэмжээгээр шийтгэж байжээ.
 
Мөн түүнийг айлган сүрдүүлж, “хятадын эсрэг” байр суурийг нь өөрчлөхийн тулд түүний Хонконг дахь төрөл төрөгсдийн талаар мэдээлэл цуглуулж байсныг Канадын тагнуулын алба тогтоосон юм байна.
 
Энэхүү нууц ажиллагаанд дипломатч Зао Вэй оролцсон гэж дүгнэсэн гэнэ.
 
“Манай дотоод улс төрийн хэрэг явдалд гадаадаас нөлөөлөх гэсэн ямар ч оролдлогыг Канад улс хүлээн зөвшөөрөхгүй” гэж гадаад хэргийн сайд Жоли мэдэгдэлдээ өгүүлжээ.
 
Канадын тагнуулын алба өөрт нь учирч болзошгүй аюул заналын талаар бүх мэдээллийг парламентын гишүүнд шилжүүлж өгснийг тэр бас мэдээлсэн байна.
 
Оттава дахь БНХАУ-ын элчин сайдын яам Канадын засгийн газрын шийдвэрийг эрс шүүмжилж, хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ.
 
Сүүлийн үед Канадын улс төрд, тэр дундаа сонгуулийн үйл ажиллагаанд Хятадын талаас нөлөөлөх оролдлогууд гарсан тухай асуудал хурцаар яригдах болоод байгаа.
 
Гуравдугаар сард Канадын ерөнхий сайд Жастин Трюдо уг асуудлыг мөрдөн шалгах хараат бус ажлын хэсэг байгуулах болсноо зарласан юм.
 
 
 
Эх сурвалж: BBC
Канад улс парламентын гишүүнийг нь сүрдүүлэх төлөвлөгөөнд оролцсон Хятадын дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0