Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
АНУ-Мексикийн хилийн нөхцөл байдал хурцдаж эхэлжээ
12 сар өмнө   249
АНУ-Мексикийн хилийн нэг боомтоор нэвтрэхээр 24 цагийн хугацаанд 10,000 орчим хүн дугаарлан зогссон нь урьд өмнө гарч байгаагүй үзэгдэл болжээ.
 
Техас мужийн Эль Пасо боомт хотын захирагч Оскар Лэзер “Бид өмнө нь ийм өндөр ачаалалтай тулгарч байсангүй. Үүнийг өөрчлөх шаардлагатай. Манай хотын хувьд бид үүнийг удаан тэсвэрлэх боломжгүй” гэж өчигдөр ярьсан байна.
 
Байдены засаг захиргаа тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн цар тахлын үеийн хилийн дэглэмийг цуцлахаар болсон нь дүрвэгчдийн урсгалыг огцом нэмэгдүүлэхэд хүргэжээ.
 
Дэглэм цуцлагдахаас өмнө амжиж АНУ-д нэвтрэх гэсэн цагаачид өнгөрсөн долоо хоногоос эхлэн боомтууд дээр урт дараалал үүсгэх болсон байна.
 
2020 онд анх Трампын засаг захиргааны үед зарлаж байсан “Title 42” нэртэй цар тахлын үеийн дэглэмийн дагуу Мексикээс ирэх хууль бус цагаачдад харьцангуй зөөлөн хандах бодлого барьж байжээ.
 
Мексикийн хил дээр үүсэж болзошгүй эмх замбараагүй байдлаас сэргийлэхийн тулд АНУ-ын эрх баригчид хилийн харуул хамгаалалтыг чангатгаад байгаа.
 
Одоо Мексиктэй залгадаг 3,218 км урт хилийн дагуу 24,000 орчим хууль сахиулагчийг нэмэлтээр байрлуулж, Үндэсний Гвардын олон мянган цэргийн алба хаагчаар хил хамгаалалтын хүчээ зузаатгажээ.
 
Мексикийн хил нь Латин Америкийн бүх улс орнуудын цагаачдын АНУ-д нэвтрэх гол зам болдог юм.
 
 
 
Эх сурвалж: BBC
АНУ-Мексикийн хилийн нөхцөл байдал хурцдаж эхэлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0