Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Финландын ерөнхий сайд Санна Марин нөхрөөсөө салах өргөдөл гаргажээ
12 сар өмнө   282
Саяхан нам нь сонгуульд ялагдсаны дараа албан тушаалаасаа буух болоод байгаа Финландын ерөнхий сайд Санна Марин өчигдөр нөхрөөсөө салах өргөдөл гаргаснаа зарлажээ.
 
“Гэр бүлээ салгах өргөдлийг хамтдаа гаргалаа. Бид 19 жилийн хамтын амьдралдаа сэтгэл хангалуун байна” гэж тэр Инстаграм хуудсандаа бичсэн байна.
 
Тэрбээр нөхөр Маркус Райкконентай “сайн найзууд” хэвээр үлдэхээ, бас таван настай охиндоо зориулан гэр бүлээрээ хамт байх цаг гаргаж байхаа мэдэгджээ.
 
Өнгөрсөн сард болсон парламентын сонгуулиар Мариний тэргүүлдэг Социал Демократ нам 200 суудлын 43-ыг авч, 48 суудалтай Үндэсний Нэгдэл консерватив нам, 46 суудалтай Финнчүүд цагаачлалыг эсэргүүцэгч намын дараа гуравдугаарт бичигдсэн юм.
 
Одоо Үндэсний Нэгдэл нам эвслийн засгийн газар байгуулах асуудлаар бусад намуудтай хэлэлцэж байгаа.
 
Санна Марин нь одоо 37 настай бөгөөд 2019 онд ерөнхий сайд болохдоо дэлхийн хамгийн залуу засгийн газрын тэргүүнд тооцогдож байлаа.
 
Түүний байгуулсан эвслийн засгийн газрыг тухайн үед Финландын улс төрийн таван нам хамтран байгуулсан бөгөөд тэдгээрийн дөрөв нь 35 хүртэл насны эмэгтэй дарга нартай байсан юм.
 
Цар тахлын хүнд үеийг туулж, улс орноо НАТО-д элсүүлсэн Марин бас залуу хүнийхээ хувьд алдаа гаргаж, шоу цэнгээн зэрэг элдэв дуулианд нэр холбогдож байлаа.
 
Энэ утгаараа тэр Финландын түүхэнд хамгийн алдартай, нийгмийг хамгийн их талцуулсан ерөнхий сайд болсон гэхэд хилсдэхгүй.
 
Марин одоо шинэ засгийн газар байгуулагдах хүртэл ерөнхий сайдын албыг түр хашиж байгаа юм.
 
 
 
Эх сурвалж: AFP
Финландын ерөнхий сайд Санна Марин нөхрөөсөө салах өргөдөл гаргажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0