АНУ дефолт зарлахгүй гэдэгт Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккартитай санал нэгдсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдлээ.
Харин АНУ-ын Сангийн яам зургаадугаар сард бэлэн мөнгөний нөөцгүй болох өндөр магадлалтай байгааг тус улсын Сангийн сайд Жанет Йеллен анхаарууллаа. Мөн АНУ өрийн таазыг өсгөх хэлцэлд хүрч чадахгүй бол нөхцөл байдал зургаадугаар сарын эхний өдрөөс л дордох төлөвтэй гэж мэдэгдсэн байна.
Тавдугаар сарын 18-ны өдрийн байдлаар АНУ-ын Сангийн яамны бэлэн мөнгөний нөөц 57.3 тэрбум ам.доллар байсан аж.
АНУ-ын Сангийн яамны бэлэн мөнгөний хэмжээ зургаадугаар сарын 8, 9-ний өдөр гэхэд 30 тэрбум ам.доллароос доош түвшинд хүрнэ гэж “Goldman Sachs” групп тооцоолж байна. Энэ нь АНУ-ын Засгийн газрын төлбөр тооцоог хийхэд шаардагдах санхүүжилтийн хамгийн доод боломжит хэмжээ юм.
Жо Байден: АНУ дефолт зарлахгүй |
|