Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Автомашин шатсаны улмаас АНУ-ын хурдны замын сүлжээний нэг чухал хэсэг тасрав
11 сар өмнө   266
Ням гарагт Филадельфи хотод автомашинд гал гарч, шатсаны улмаас АНУ-ын хурдны замын системийн нэг чухал хэсэг тасарсан байна.
 
Доогуурх замаар нь явсан шатахуун тээвэрлэгч автомашинд гал гарч дэлбэрэхэд хурдны замын гүүр нуржээ.
 
I-95 гэж нэрлэдэг уг зам нь АНУ-ын зүүн эргийн хойд мужуудыг өмнөд мужуудтай холбодог гол зам юм байна.
 
Ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон мэдээлэл одоогоор ирээгүй байна.
 
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ослын талаар мэдээлэл авч, орон нутгийн засаг захиргаанд тусламж үзүүлэх санал тавьсныг Цагаан ордон мэдээлжээ.
 
I-95 замын тасалдал тухайн бүс нутаг болон Филадельфи хотын амьдралд ноцтой нөлөө үзүүлэхийг АНУ-ын зам тээврийн сайд Пит Буттигег мэдэгдээд сэргээн босголтын асуудлаар орон нутгийн удирдлагуудтай ярилцаж байгаагаа Твиттер хуудсандаа бичсэн байна.
 
Зуны улиралд энэ замаар өмнөд мужуудын далайн эргийг зорьсон амрагчид олноор зорчдог тул ачаалал ихтэй байдаг юм.
 
Эрх баригчид замын түгжрэлд цаг алдахгүйн тулд нийтийн тээврийн өөр хэрэгслүүдийг ашиглахыг аялагчдад зөвлөжээ.
 
 
 
Эх сурвалж: Reuters
Автомашин шатсаны улмаас АНУ-ын хурдны замын сүлжээний нэг чухал хэсэг тасрав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0