Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
АНУ-ын эрх баригчид лабораторид үйлдвэрлэсэн тахианы махыг худалдаанд гаргахыг зөвшөөрлөө
10 сар өмнө   233
АНУ-ын хөдөө аж ахуйн яам өчигдөр Upside Foods, Good Meat компаниудад лабораторид үйлдвэрлэсэн тахианы махаа худалдаанд гаргах эцсийн зөвшөөрлийг олгожээ.
 
Ингэснээр АНУ нь Сингапурын дараа ийм шийдвэр гаргасан дэлхийн хоёр дахь улс болж байна.
 
Хиймэл махыг малын эсийг лабораторид ургуулах замаар үйлдвэрлэдэг юм. Өмнө нь АНУ-ын Хүнс, Эмийн Хэрэг эрхлэх газар хиймэл махыг хүнсэнд хэрэглэх нь хүний эрүүл мэндэд аюулгүй гэсэн дүгнэлтийг гаргаж байв.
 
“Мөрөөдөл биелэх цаг ирлээ. Шинэ эрин эхэлж байна” гэж Upside Foods компанийн гүйцэтгэх захирал Ума Валети мэдэгджээ.
 
Дээрх компаниуд эхлээд бүтээгдэхүүнээ дээд зэрэглэлийн ресторануудад нийлүүлэх ба дараа нь хүнсний дэлгүүрүүдээр борлуулдаг болох юм байна.
 
Тухайлбал алдартай тогооч Доминик Кренний эзэмшдэг Сан Франциско хотын Bar Crenn ресотран эхний ээлжинд Upside Foods компанийн хиймэл тахианы махтай хоол цэсдээ нэмэхээр болжээ.
 
Харин Good Meat компанийн бүтээгдэхүүнтэй хоолыг Jose Andres Group-ийн эзэмшлийн ресторанд түрүүлж гаргахаар болсон байна.
 
Бүтээгдэхүүнээ худалдаанд гаргах хугацааг компаниуд удахгүй зарлах гэнэ.
 
Upside Foods компани одоо Калифорни мужийн Эмэривиллд үйлдвэрлэлээ явуулдаг. Удахгүй үүнээсээ 10-20 дахин илүү хүчин чадалтай хоёр дахь үйлдвэрээ байгуулах газрыг зарлах гэж байгаа юм.
 
Мал аж ахуйн салбар нь дэлхийн хүлэмжийн хийн үйлдвэрлэлийн 14.5 хувийг бүрдүүлдэг гэж НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага тооцоолсон байдаг.
 
Харин лабораторид үйлдвэрлэсэн махыг хүмүүсийн хэрэглээнд нэвтрүүлснээр үүнийг бууруулах юм. Хиймэл махыг хүнсэндээ хэрэглэх нь зөвхөн дэлхийн дулааралтай тэмцэх нэг арга биш, бас зарим хүмүүсийн хувьд амьтны амь хөнөөхгүй байх хүмүүнлэг ёсны утга агуулгатай байдаг.
 
 
 
Эх сурвалж: Reuters
АНУ-ын эрх баригчид лабораторид үйлдвэрлэсэн тахианы махыг худалдаанд гаргахыг зөвшөөрлөө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0