Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Европын Холбоо Оросын эсрэг 11 дэх багц хориг арга хэмжээг баталжээ
11 сар өмнө   279
Европын Холбоо /ЕХ/ Украинд өдүүлсэн дайнтай холбогдуулан Оросын эсрэг 11 дэх багц хориг арга хэмжээг баталжээ.
 
ЕХ-г даргалж буй Шведийн эрх баригчид энэ талаар лхагва гарагт мэдэгдэхдээ, “Энэ удаагийн багцад хориг арга хэмжээг тойрон гарахтай тэмцэхэд чиглэсэн арга хэмжээнүүд, хувь хүмүүсийн жагсаалт багтсан” гэв.
 
Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйены хэлснээр, энэхүү алхам нь “Кремлийг дэмжигч байгууллагуудад чиглэсэн экспортын хязгаарлалтыг чангатгаснаар Путины дайны машинд дахин цохилт өгөх” аж.
 
ЕХ авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнүүд нь аливаа улс орон, хүн амыг чиглэдэггүй харин тодорхой бодлого, үйл ажиллагаа руу үргэлж чиглэдэг гэдгийг онцолсон байна.
 
“Associated Press” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн багц хориг арга хэмжээ нь Оросын цэрэг, аюулгүй байдлын салбарт ашиглах магадлалтай өргөтгөсөн жагсаалтад оруулсан бараа бүтээгдэхүүн, технологийг Оросоор дамжин өнгөрүүлэхийг хориглоно. Хамгийн гол нь эмзэг, давхар зориулалттай бараа, технологийг Орост худалдаж магадгүй гуравдагч орнуудад хязгаарлалт тогтоох юм байна.
 
Түүнчлэн украин хүүхдүүдийг Орос руу хууль бусаар шилжүүлэхэд оролцсон 71 хүн, 33 хуулийн этгээдийг ЕХ руу нэвтрэхийг хориглох, ЕХ-н дахь хөрөнгийг нь царцаах жагсаалтад нэмж оруулжээ. 

 

Европын Холбоо Оросын эсрэг 11 дэх багц хориг арга хэмжээг баталжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0