Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Герман улс НАТО-гийн зүүн жигүүрийг хамгаалахын тулд Литвийн нутаг дэвсгэрт 4,000 цэрэг байрлуулах санал тавьжээ
10 сар өмнө   261
НАТО-гийн зүүн хилийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Литва улсад 4,000 орчим цэргээ байнга байрлуулах саналыг Герман улсын батлан хамгаалахын сайд Борис Писториус гаргажээ.
 
Тэрбээр Даваа гарагт Литвийн нийслэл Вильнюс хотод айлчлахдаа тус улсын эрх баригчдад ийм санал тавьсан байна.
 
“Герман улс Литвад өөрийн хүчирхэг бригадыг байнга байрлуулахад бэлэн байна” гэж хэлсэн Писториус цэргүүд болон тэдний гэр бүлийнхнийг байрлуулахад шаардлагатай дэд бүтцийг бий болгох хүсэлтээ бас илэрхийлжээ.
 
Өмнө нь Литвийн засгийн газар Германы цэргийг нутаг дэвсгэртээ байнга байрлуулах сонирхолтой байсан бол Берлиний эрх баригчид ийм шийдвэр гаргаж чадалгүй эргэлзэж байсан юм.
 
Шийдвэр нь зөвхөн Украины дайнаас болж гараагүй, Герман улс хүйтэн дайныг дуусах хүртэл НАТО-гийн зүүн хил хязгаарыг хамгаалах түүхэн үүрэг хариуцлагатай байсантай холбоотой гэж Писториус тайлбарлажээ.
 
Харин өнөөдөр Польш, Балтийн тэнгисийн орнуудын аюулгүй байдлын асуудал хөндөгдөж буй тул НАТО-гийн гишүүн орнууд харилцан нэгнийхээ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалалцдаг зарчим дээр үндэслэн ийм шийдвэр гаргаж байгаа юм байна.
 
“Холбооны Бүгд Найрамдах Герман улс нь Европын хамгийн том эдийн засагтай улсынхаа хувьд болон НАТО-гийн гишүүн орныхоо хувьд зүүн жигүүрийг хамгаалах үүрэг хариуцлагаа хүлээн зөвшөөрч байна” гэж Писториус мэдэгджээ.
 
Литва улсын ерөнхийлөгч Гитанас Науседа саналыг талархан хүлээж авч буйгаа илэрхийлээд шаардлагатай дэд бүтцийг 2026 онд байгуулж дуусгах амлалт өгсөн байна.
 
НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Солтенбэрг манлайллын үлгэр жишээг үзүүлж, байгууллагынх нь хамтын батлан хамгаалах стратегид үнэнчээ харуулсан Герман улсын эрх баригчдыг сайшаажээ.
 
Германы зэвсэгт хүчин Бундесвейрийн цэргүүд одоо ч Литва улсад байрладаг. Одоогоор Литвад байрлаж буй НАТО-гийн 1,600 орчим цэргийн 780 нь Германых юм.
 
 
 
Эх сурвалж: Associated Press
Герман улс НАТО-гийн зүүн жигүүрийг хамгаалахын тулд Литвийн нутаг дэвсгэрт 4,000 цэрэг байрлуулах санал тавьжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0