Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
"Вагнер"-ын бослогоос хойш Шойгу анх удаа олны өмнө гарав
10 сар өмнө   257
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу "Вагнер"-ын бослогоос хойш анх удаа олон нийтийн өмнө гарчээ. Тодруулбал, тэрбээр Украинд дайнд оролцож буй цэргүүдтэй уулзсан байна. Украины чухам аль хэсэгт, яг хэзээ очсон нь тодорхойгүй ч үймээн самуунаас хойш анх удаа Шойгутай холбоотой мэдээлэл гарсан нь энэ юм.
 
Сергей Шойгугийн айлчлалын тухай зарласан нь ОХУ-ын шоу ч байж магадгүй. ОХУ-ын эрх баригчид Украин дахь цэргийн тусгай ажиллагаанд анхаарлаа хандуулсаар байгаа гэдгээ илэрхийлэхийг оролдсон гэж ажиглагчид үзжээ. Цахим сүлжээнд цацагдсан богино хэмжээний бичлэгийг хэзээ хийсэн нь тодорхойгүй ч Владимир Путин одоохондоо сайдаа хамгаалж байна гэсэн утгыг мөн илэрхийлнэ.
 
Сергей Шойгу, Евгений Пригожин нар сүүлийн хэдэн сарын турш таарамж муутай байна. Евгений Пригожин Украинд амиа алдсан олон мянган орос цэргийн үхэлд Шойгуг буруутгасан. Мөн Шойгуг Украин дахь бодит байдлын талаар ерөнхийлөгчид худал мэдүүлсэн гэж буруутгажээ.
 
Дашрамд дурдахад, "Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожинийг Беларусь явсны дараа Украины хойд хэсгээс довтолж магадгүй гэх болгоомжлол үүссэн. Тиймээс Украины арми нутгийн хойд хэсэгт хамгаалалтаа бэхжүүлсэн байна. Гэхдээ хойд хил дээр гадаадын цэрэг, техник нэмэгдсэн зүйл байхгүй, байдал тогтвортой байна гэж албаны хүн мэдэгдлээ.
 
Эх сурвалж: BBC
"Вагнер"-ын бослогоос хойш Шойгу анх удаа олны өмнө гарав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0