Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Хятадын хувийн тэтгэврийн зах зээл 28 их наяд юаньд хүрнэ
10 сар өмнө   256
Хятадын тэтгэврийн тогтолцоонд хийж буй шинэчлэл олон улсын хөрөнгө оруулагчдад том боломжийг олгож байна. Хятадын тэтгэврийн зах зээл 2020 онд 9.4 их наяд юань байсан бол 2030 он гэхэд 28 их наяд юаньд хүрнэ гэж  таамаглаж байна.
 
Хятадын шинэчлэл нь 1991 онд  суурь тэтгэврийг бий болгосноор эхэлсэн бөгөөд 2004-2014 оны хооронд шинэчлэлээр  аж ахуйн нэгж болон хувь хүнээс хоёулангаас нь шимтгэл авах замаар тэтгэврийн даатгалын тогтолцоог нэвтрүүлсэн. Харин 2018 оноос  хувийн тэтгэврийн зах зээлийг нээж,  анхны туршилтын схемийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
 
Хувийн тэтгэврийн тогтолцоонд оролцохыг дэмжих зорилгоор өнгөрсөн нэгдүгээр сард анх удаа хувь хүний ​​тэтгэврийн шимтгэлд татварын хөнгөлөлт үзүүлсэн.
 
"Хувийн тэтгэврийг саяхан нэвтрүүлсэн нь шинэ бөгөөд өргөн цар хүрээтэй зах зээлийг бий болгосон" гэж "ASIFMA" хөрөнгийн удирдлагын группын тэргүүн Южин Шен дүгнэжээ. 
 
Мэргэжилтнүүдийн мэдээлснээр 2030 он гэхэд хувийн тэтгэврийн зах зээл одоогийн зохицуулалтын нөхцөлд 4 их наяд юань болж өсөх төлөвтэй байгаа бөгөөд хэрэв нэмэлт шинэчлэл хийвэл 7 их наяд юаньд хүрэх боломжтой.
 
ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST
Хятадын хувийн тэтгэврийн зах зээл 28 их наяд юаньд хүрнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0