Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Бритни Спирсийн дуртгал ном аравдугаар сард гарна
2 жил өмнө   387
Поп од Бритни Спирсийн дуртгал ном ирэх аравдугаар сарын 24-нд худалдаанд гарахаар болсон тухай Simon & Schuster хэвлэлийн компани мэдэгдлээ. 
 
Нэгэн цагт "попын гүнж" хэмээн өргөмжлөгдөж, амжилттай явсан дуучин бүсгүйн хувийн амьдрал хийгээд сэтгэл зүйн байдал 2007 онд хүнд байдалд орж, улмаар хувийн эд хөрөнгө, санхүүгээ бие даан захиран зарцуулах эрхээ алдаж, бүх эрх мэдэлд эцэгт нь шилжсэн билээ. Олон жил тэмцсэний эцэст тэрбээр 2021 онд эцгийнхээ хяналтаас чөлөөлөгдсөн бөгөөд тухайн үед #FreeBritney хөдөлгөөн эрчимжиж, дэлхий нийтийн анхаарлыг татсан. 
 
Тэгвэл Бритни The Woman in Me номондоо гэр бүлийн харилцаа, эцгийнхээ хяналтан дор амьдарсан 12 жилээ өөрийн үгээр илэрхийлж хүмүүст хүргэхийг зорьжээ. 
 
Энэ бол Бритни Спирсийн эрх чөлөөнд хүрэх тэмүүлэл, алдар нэр, ээж байх, итгэл найдвараа алдалгүй хэцүү бүхний өөдөөс сөрсөн сэтгэл хөдөлгөм түүх хэмээн Simon & Schuster-аас гаргасан хэвлэлийн мэдээнд онцолжээ. 
 
Дашрамд дурдахад, тэрбээр жил хагасын өмнө Simon & Schuster хэвлэлийн компанитай 15 сая долларын номын гэрээ байгуулсан. Энэ нь Барак болон Мишель Обама нарын Penguin Random House-тай 2017 онд хийсэн 65 сая долларын гэрээний араас хоёрдугаарт бичигдэх өндөр дүнтэй номын гэрээ юм. 
Бритни Спирсийн дуртгал ном аравдугаар сард гарна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0