Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Ерөнхийлөгч Байдены амь насанд халдахаар сүрдүүлсэн этгээдийг FBI аюулгүй болгов.
9 сар өмнө   272
Онлайн орчинд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон бусад өндөр албан тушаалтнуудын амь насанд халдахаар заналхийлж байсан этгээд өчигдөр Холбооны Мөрдөх Товчооны явуулсан ажиллагааны үеэр буудуулж алагджээ.
 
Сүрдүүлэгч Крэйг Робертсон гэгчийг баривчлахаар Юта муж дахь гэрт нь очсон тусгай ажилтнууд эсэргүүцэл үзүүлсэн тул галт зэвсэг хэрэглэсэн байна.
 
Энэ үйл явдал ерөнхийлөгч Байден ажлаар Юта мужид ирэхээс хэдхэн цагийн өмнө болжээ.
 
Робертсон ерөнхийлөгчөөс гадна экс ерөнхийлөгч Дональд Трампыг ялласан шүүгчийн амь насанд халдахаар заналхийлсэн мэдэгдлийг Фэйсбүүк сүлжээгээр цацаад байсан юм.
 
Бас АНУ-ын ерөнхий прокурор Мэррик Гарланд, Нью-Йорк мужийн ерөнхий прокурор Летита Жэймс нарыг сүрдүүлж байжээ.
 
“Байденыг Ютад ирэх гэж байгааг сонслоо. Хээрийн цэргийн хуучин хувцсаа гаргаж, M24 дурантай бууныхаа тоосыг арчиж сууна” гэж тэр бичиж байв. Маргааш нь “Марксист Байденыг мэргэн буучийн сум оносноор Юта муж энэ долоо хоногт алдарших байх” гэж бичсэн юм.
 
Робертсон өмнө нь бас ийм төрлийн сүрдүүлэг сошиал сүлжээнд нийтлээд хуулийн байгууллагын анхааралд өртөж байжээ.
 
Жо Байден ерөнхийлөгч болсноосоо хойш өчигдөр анх удаа Юта мужид зочлохдоо ахмадуудын эмнэлэгтэй танилцаж, Парк Ситид болсон буяны арга хэмжээнд оролцсон юм.
 
 
 
Эх сурвалж: BBC
 
 
Ерөнхийлөгч Байдены амь насанд халдахаар сүрдүүлсэн этгээдийг FBI аюулгүй болгов.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0