Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
АНУ, Япон улс дуунаас хурдан пуужинг устгагч зэвсгийг хамтран бүтээхээр болжээ
2 жил өмнө   348
AНУ, Япон улс дуунаас хурдан пуужинг амдан устгах чадвартай зэвсгийг хамтран бүтээхээр болсныг Ёмиури сонин өчигдөр албаны эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.
 
Хятад, Орос, Умард Солонгос зэрэг улсуудын бүтээж буй хэт авианы пуужинг устгах системийг хамтран зохион бүтээх гэрээг энэ долоо хоногийн Баасан гарагт ерөнхийлөгч Жо Байден, ерөнхий сайд Фүмио Кишида нар АНУ-д уулзах үеэр байгуулах юм байна.
 
Ийм төрлийн пуужин нь одоо ашиглагдаж буй баллистик пуужингаас хамгаалах системийг саадгүй нэвтрэх чадвартай юм.
 
Баллистик пуужин нь сансрын уудам хүртэл хөөрсний дараа доош унах замаар довтолдог тул нислэгийн замыг нь урьдчилж тооцоолоход амархан байдаг. Харин дуунаас хурдан пуужин нь нислэгийн явцад чиглэлээ өөрчлөх чадвартай тул устгахад хэцүү юм.
 
Энэ долоо хоногт Мэрилэнд мужийн Кэмп Дэвидэд АНУ, Япон, Өмнөд Солонгосын төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалт зохион байгуулагдана.
 
Энэ уулзалтын үеэр шинэ зэвсэг бүтээхэд хамтран ажиллах гэрээ байгуулагдах гэнэ.
 
 
 
Эх сурвалж: Reuters
АНУ, Япон улс дуунаас хурдан пуужинг устгагч зэвсгийг хамтран бүтээхээр болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0