Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Хятад, Энэтхэг хилийн нөхцөл байдлыг тогтворжуулахаар тохиролцов
2 жил өмнө   368
БНХАУ-ын дарга Ши Жинпинь болон Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар Хималайн хил дээрх зөрчилдөөнийг нэн даруй зохицуулахаар тохиролцжээ. 
 
SCMP сонины мэдээлснээр, Йоханнесбург хотноо болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жинпинь болон Нарендра Моди нар уулзсан байна. Тэд уулзалтын үеэр "цэргээ нэн даруй татах, хурцадмал байдлыг зохицуулах хүчин чармайлтыг идэвхжүүлэхийг холбогдох албаныханд даалгахаар" талууд тохиролцжээ. 
 
Хятад, Энэтхэгийн хооронд, Хималайд хилийн тэмдэглэгээ байдаггүй нь хоёр тал зөрчилдөх шалтгаан болдог юм. 2020 онд Ладакх муж дахь хил дээр мөргөлдөөн болж 24 цэрэг амиа алдаж байлаа.
Хятад, Энэтхэг хилийн нөхцөл байдлыг тогтворжуулахаар тохиролцов
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0