Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Цэргийн гэмт хэрэг үйлдээгүй вагнерчуудыг Украины талд байлдахыг уриалжээ
8 сар өмнө   309
Орос, Украины дайнд Украины талд байлдаж буй "Оросын сайн дурын корпус" Вагнер хувийн цэргийн компанийн хөлсний цэргүүдэд хандан мэдэгдэл гаргажээ. 
 
"Эр зориг, нэр хүнд нь утга учиртай Вагнерын дайчдад хандаж байна. Олон зүйлээс харахад танай үндэслэгч эцэг болон командлагчид цаазлуулжээ. Үүний ард хэн байгааг та нар сайн мэдэж байгаа. Тиймээс одоо ОХУ-ын Батлан хамгаалахын талд зогсож, командлагчдынхаа зандалчны үйлдлийн гинжтэй нохой болон зүтгэх эсвэл өшөө авах гэсэн хоёр сонголтын өмнө та бүхэн зогсож байна. Та нар өшөө авахын тулд Украины талд байлдах ёстой. Та нар цэргийн гэмт хэрэг үйлдээгүй бол бид та бүхнийг эгнээндээ урьж байна. Цус урсгасан "цэргийн тусгай ажиллагаа" гээчийг хамтдаа зогсоож, дараа нь Москва руу маршаар очицгооё. Энэ удаад биднийг хэн ч зогсоохгүй, бид эцсээ хүртэл явна" хэмээн "Оросын сайн дурын корпус"-ын тэргүүлэгч өгүүлжээ.
 
Түүнчлэн хөлсний цэргүүд сайн дураар Украины талд байлдахаар бол Украины Зэвсэгт хүчин болон Батлан хамгаалах яам "аюулгүй байдал, таатай нөхцөлөөр хангана" гэсэн мэдээллүүд ч телеграм сувгаар явж байгаа юм. Харин Украины эрх баригчид энэ мэдээлэлтэй холбоотой ямар нэг тайлбар хийгээгүй байна.
 
Эргэн сануулахад, наймдугаар сарын 23-ны өдөр Тверь мужид Вагнерыг үүсгэн байгуулагч Евгений Пригожиний хувийн онгоц сүйрсэн юм. Энэ онгоцонд Пригожиний хамтаар Вагнер компанийн командлагчид зорчиж явжээ.
Цэргийн гэмт хэрэг үйлдээгүй вагнерчуудыг Украины талд байлдахыг уриалжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0