Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
АНУ Украины нисгэгчдийг сургах ажлыг энэ намраас эхэлнэ
8 сар өмнө   189
АНУ Украины нисгэгчдийг бэлтгэх ажлыг ирэх 10 дугаар сард Аризона мужийн бааз дээр эхлэхээр болжээ. Энэ талаар Пентагоны нарийн бичгийн дарга Патрик Райдер мэдэгдсэн байна.
 
Нислэгийн бэлтгэл эхлэхээс өмнө Украины нисгэгчид англи хэлний сургалтад хамрагдах аж. Сургалтад хэд хэдэн нисгэгч, техник үйлчилгээ үзүүлэх ажилтнууд хамрагдана гэж Райдер мэдэгдээд, чухам хичнээн хүн сургалтад хамрагдах талаар тодорхой тоо хэлээгүй байна. 
 
"Сургалт хэдхэн долоо хоног биш хэдэн сараар үргэлжлэх нь тодорхой. Энэ бол Украиныг урт хугацаанд дэмжих тухай асуудал яригдаж байгаа юм. Түүнээс биш одоо явагдаж байгаа сөрөх давшилтад цэргүүдийг бэлтгэх ажил биш" хэмээн Райдер мэдэгдсэнийг АВС дамжуулжээ.
 
АНУ F-16 сөнөөгч онгоцыг энэ оны сүүлээр Украинд нийлүүлэхээр төлөвлөж байгаа. Мөн энэ сард Дани, Нидерланд услад энэ сөнөөгчийг Украинд нийлүүлэхийг зөвшөөрсөн юм.
АНУ Украины нисгэгчдийг сургах ажлыг энэ намраас эхэлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0