Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Саранд амжилттай хүрснийхээ дараа Энэтхэг улс нар руу судалгааны станцаа илгээхээр бэлдэж байна
8 сар өмнө   254
Энэтхэг улс нарыг судлах сансрын станцаа есдүгээр сарын 2-ны өдөр хөөргөхөөр төлөвлөжээ.
 
Aditya-L1 нэртэй станц нь нарны шуурга хэмээх үзэгдлийг судлах зорилготойг Энэтхэгийн сансар судлалын төв байгууллага Даваа гарагт зарласан байна.
 
Хинди хэлээр “нар” гэсэн утгатай нэр бүхий уг хөлөг Срихарикота нисэх буудлаас PSLV пуужинд тээвэрлэгдэн хөөрөх бөгөөд 1.5 сая километр замыг дөрвөн сарын хугацаанд туулж, ажиглалтын байрлалдаа хүрэх гэнэ.
 
Станц дотроо долоон төрлийн судалгааны тоног төхөөрөмжийг агуулах ажээ.
 
Өмнө нь нарыг судлах станцыг АНУ-ын NASA, Европын ESA сансар судлалын агентлагууд хөөргөж байсан юм.
 
Харин Энэтхэг улсын хувьд анхны оролдлого нь болж байна.
 
Өнгөрсөн долоо хоногт тус улс сарны өмнөд туйлд судалгааны станцаа амжилттай буулгасан дэлхийн анхны улс болсон юм.
 
Өмнө нь АНУ, Зөвлөлт, Хятад улсууд саран дээр станцаа буулгаж чадсан ч өмнөд туйлд нь хүрээгүй байгаа.
 
Энэтхэг улс нь харьцангуй маш хямд зардлаар сансар судлалаа амжилттай хөгжүүлж байна.
 
Тус улсын саран дээр станц буулгах сүүлийн төсөл нь ердөө $75 саяар бүтсэн юм. Харьцуулбал энэ төсөв Холливүүдэд бүтээсэн сансрын аяллын сэдэвтэй “Gravity” киноны зардлын талд нь ч хүрэхгүй юм байна.
 
 
 
Эх сурвалж: Aljazeera
Саранд амжилттай хүрснийхээ дараа Энэтхэг улс нар руу судалгааны станцаа илгээхээр бэлдэж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0