Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Мексикийн "харь гаригийн биет"-ийг лабораторид шинжлэв
7 сар өмнө   265
Мексик улсад өнгөрсөн долоо хоногт Үл мэдэх нисдэг биетүүдийн сэдвээр анх удаа Конгрессын сонсголыг зохион байгуулж, харь гариг сонирхогч, сэтгүүлч Хайме Мауссан "хүний ​​бус" амьдралыг нотлох баримт гэж үзсэн хоёр олдворыг нийтэд дэлгэн үзүүлсэн. "Харь гаригийн биет"-ийн зураг, бичлэг цахим ертөнцөөр хурдан тархаж, хуйвалдааны онолыг өдөөсөн бол зарим нэг нь үүнийг тоглоом шоглоом болгон дооглож байв.
 
Үүнээс хэдэн өдрийн дараа тэнгисийн цэргийн флотын шүүх шинжилгээний газрын эмч Хосе де Хесус Залсе Бенитес тэрхүү "харь гаригийн биет"-ийг лабораторийн шинжилгээ хийжээ. Шинжилгээний үйл явцыг дүрсжүүлэхээр сэтгүүлч Хайме Мауссан урьсан байна.
 
Сэтгүүлч өмнө нь ижил төстэй сорьцын талаар мэдээлснийг эрдэмтэд хүний ​​муммижуулсан шарил гэж үзэн харь гаригийн биет гэдгийг нь үгүйсгэж байв. Харин НАСА-гийн эрдэмтэн Дэвид Спергел өнгөрсөн долоо хоногт Мексикийн парламентын сонсголд оролцсоныхоо дараа сэтгүүлчийг харь гаригийн биетэд хийсэн шинжилгээний дээжийг олон нийтэд яагаад дэлгээгүй талаар асуусан.
 
 АНУ-ын Конгресс өнгөрсөн долдугаар сард тайлбарлагдаагүй үзэгдлийн талаарх гэрчүүдийн мэдүүлгийг сонсч, эрх баригчид үл мэдэх нисдэг биетүүдийн талаар асуулт асууж, хариулт авсан юм. Улмаар НАСА-гаас олон зуун нисдэг биетүүдийн ажиглалтын тайландаа тайлбарлагдаагүй үзэгдлийн ард харь гарагийнхан байгааг нотлох баримт байхгүй гэж дүгнэсэн байна.
 
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Мексикийн "харь гаригийн биет"-ийг лабораторид шинжлэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0