Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Оросын "VIP" онгоц Пёньянд иржээ
7 сар өмнө   188
Оросын цэргийн "VIP" зэрэглэлийн онгоц энэ долоо хоногт Пёньянд ирсэн талаар "Bloomberg" мэдээллээ. Хуваарьт нислэгийн бус тус онгоц Ким Жон Уны Владивосток дахь айлчлалаас хэдхэн хоногийн дараа Хойд Солонгост ирсэн.
 
Нислэгийн мэдээлэл хянадаг "FlightRadar24" хуудаснаа мэдээлснээр Оросын Агаарын хүчний Илюшин Ил-62М онгоц Мягмар гаригийн өглөө Москвагаас Пёньянд ирээд Пүрэв гаригт буцсан байна. Онгоцны сүүлний дугаарыг харахад энэ нь Сергей Шойгугийн айлчлалын дараахан буюу наймдугаар сард Оросоос Хойд Солонгост илгээсэн онгоцтой ижил байжээ. Энэ талаар Хойд Солонгосын хэвлэл ч, ОХУ-ын Батлан хамгаалах яам ч мэдээлэл өгөөгүй байна.
 
Зэвсэг, технологийн хэлэлцээ хийхээр цэргийн албан тушаалтнууд Хойд Солонгост ирсэн учир нислэгийн талаарх мэдээлэл нууцлагдмал байна гэж үзэв.
 
Онгоц Пёньянд ирснээс нэг өдрийн дараа ОХУ-ын Тасс агентлаг "Хойд Солонгосын Гадаад эдийн засгийн харилцааны сайд Юн Жон Хо Москвад айлчлалаар ирлээ" гэж мэдээлжээ.
 
Хойд Солонгос улс цар тахлын эхэн үеэс хойш хилээ бүрэн хаасан гэхэд болно. ОХУ, Хойд Солонгосын хооронд хоёр сар хүрэхгүй хугацаанд хоёр ч нислэг үйлдсэн нь тэдний хамтын ажиллагаа гүнзгийрч буйг илэрхийлэх юм. Хоёр улсын хоорондын дараагийн дээд түвшний айлчлалыг энэ сард болно гэж таамаглаж байна. Тодруулбал, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ сард Пёньянд айлчлах төлөвтэй байна.
 
Эх сурвалж: BLOOMBERG
Оросын "VIP" онгоц Пёньянд иржээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0