Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Цингтао шар айргийн түүхий эд рүү шээсэн мэт харагдуулах өнцгөөс бичлэг хийжээ
6 сар өмнө   284
Хятадын томоохон шар айраг үйлдвэрлэгч Tsingtao Brewery компанийн нэг үйлдвэрээс өнгөрсөн сарын 19-ны өдөр тарсан дүрс бичлэг олон сая хүнд хүрээд байсан билээ.
 
Уг бичлэгт нэгэн эрэгтэй ажилчин шар айраг үйлдвэрлэж буй том сав руу шээж буйг харуулсан нь дуулиан тарьсан юм. Дүрс бичлэгтэй холбоотой мөрдөн шалгах ажлыг шуурхай зохион байгуулсныг 10-р сарын 20-ны өдөр мэдэгдсэн билээ.
 
 
“Tsingtao Brewery” Co.,Ltd компани нь Пингду хотын хууль хяналтын байгууллагуудтай хамтран дээрх зөрчлийг мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гарсан дүгнэлтийн дагуу Дотоодын ханган нийлүүлэх Цингтаогийн 3-р үйлдвэрт түүхий эд тээвэрлэгч туслан гүйцэтгэгч буюу гуравдагч компани болох “Чингдао Жихэ” ХХК-ийн жолооч түүхий эдээ тээвэрлэж дуусаад өөр жолоочтой маргалдаж зохисгүй үйлдэл гаргасан. Маргалдсан жолооч бичлэг хийсэн ба бичлэг авсан өнцөг нь үйлдвэрийн түүхий эд рүү зохисгүй үйлдэл хийж байгаа мэт буруу ойлголтыг дотоод, гадаадын мэдээллийн хэрэгслүүдээр олон нийтэд түгээсэн болох нь тогтоогдсон. 
 
 
Тухайн жолоочийг санаатайгаар зохисгүй үйлдэл гарган бусдын эд хөрөнгөд хохирол учруулж, нэр хүндэд халдсан хууль бус үйлдэл хийсэн тул баривчилж, үйлдвэрийн зүгээс яаралтай арга хэмжээ авч ойр орчны тээврийн хэрэгсэл, түүхий эдийг мөрдөн шалгах ажиллагаа дуустал битүүмжилсэн.
 
“Tsingtao Brewery” компани нь 1, 2 дугаар үйлдвэрүүдээс олон улсад шар айргаа экспортолдог бөгөөд тухайн үйлдвэрээс гарсан шар айргийн чанарт өөрчлөлт ороогүй болохыг “Tsingtao Brewery” компанийн зүгээс албан ёсоор баталж буйгаа манай компанид мэдэгдсэнийг уламжилж байна.
 
Мөн “Tsingtao Brewery Co., Ltd” нь уг үйлдэл гарсантай холбогдуулан дараах арга хэмжээг авсан.
 
Үүнд:
 
  1. Түүхий эд тээвэрлэх бүх тээврийн хэрэгслийг автоматжуул түүхий эд, хүн хоорондын харилцааг багасгаж, хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын системийг улам сайжруулсан;
  2. Туслан гүйцэтгэгч компаниудын удирдлага болон ажилтнуудыг нэгдсэн удирдлагад оруулж, цаашид сургалт, хяналтын үйл ажиллагааг чанаржуулах;
  3. Ажил үүргийн хариуцлага алдсан нэгж, албан тушаалтнуудад дотоодын хяналт шалгалт явуулахаар болсон хэмээн 11-р сарын 01-ны өдөр мэдэгдэл гаргажээ.
Уг болсон явдлыг сошиал орчинд Weibo Хятадын хэмээх хамгийн том мэдээний сайтад хэрэглэгч нар уг явдалтай холбоотойгоор “Хэдий хариуцлага алдсан ч гэсэн брэндийн чанар амт өөрчлөгдөхгүй 120 жилийн түүхтэй үйлдвэрлэгч учир харин ч улам чанар болон хараа хяналттай дээрээ анхаарч ажиллах нь ойлгомжтой” гэсэн байр суурьтай байна.
Цингтао шар айргийн түүхий эд рүү шээсэн мэт харагдуулах өнцгөөс бичлэг хийжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0