Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Стив Жобс агсны хамтран зүтгэгчийн бие муудаж, эмнэлэгт хэвтжээ
6 сар өмнө   260
Apple компанийг үүсгэн байгуулагчдын нэг Стив Возняк өчигдөр Мексик улсын нийслэл хотын нэг эмнэлэгт хэвтсэн тухай хэвлэлүүд мэдээлжээ.
 
Зарим хэвлэлүүд түүнийг цус харвасан байж болзошгүй гэсэн бол зарим нь толгой эргэж, дотор муухайрах шинж тэмдгийн улмаас эмнэлэгт хүргэгдсэн гэж мэдээлж байна.
 
Одоо 73 настай тэрбээр Мексикийн Санта-Фе хотод болж буй Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы арга хэмжээнд оролцож байжээ.
 
Возняк орон нутгийн цагаар Лхагва гарагийн 16:20 цагт уг арга хэмжээнд илтгэл тавих хуваарьтай байсан байна.
 
АНУ-ын TMZ сайтын мэдээлснээр тэр илтгэлийнхээ дараа тайзнаас буугаад эхнэртээ “биед нь таагүй мэдрэмж төрж эхэлсэн” тухай хэлсэн гэнэ.
 
Стив Возняк 1976 онд Стив Жобс агсны хамт Apple Computer компанийг үүсгэн байгуулж байсан юм.
 
Тэдний эхлүүлсэн бизнес өнөөдөр гар утас, зөөврийн болон ширээний компьютер, дагалдах хэрэгслүүд зэрэг төрөл бүрийн электроник төхөөрөмж зохион бүтээдэг, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болоод байгаа билээ.
 
 
 
Эх сурвалж: Reuters
Стив Жобс агсны хамтран зүтгэгчийн бие муудаж, эмнэлэгт хэвтжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0