Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Украины хотууд руу довтлохдоо өөрийн тосгоныг бөмбөгдсөнөө Оросын зэвсэгт хүчин хүлээн зөвшөөрөв
4 сар өмнө   232
Мягмар гарагт Оросын арми Украины хотууд руу агаарын довтолгоо явуулахдаа өөрийн нэг тосгоныг бөмбөгдсөн байна.
 
ОХУ-ын батлан хамгаалах яам Воронеж мужийн Петропавловка тосгоныг санамсаргүй бөмбөгдсөнөө хүлээн зөвшөөрчээ.
 
“Нэгдүгээр сарын 2-ны 9:00 цагийн орчим Агаарын Зэвсэгт Хүчний нисэх онгоц Воронеж мужийн Петропавловка тосгоны дээгүүр нисэх үед байлдааны зэвсгээ яаралтай суллах шаардлага гарсан юм” гэж дээрх мэдэгдэлд тайлбарласан байна.
 
Үүний улмаас хүний амь үрэгдээгүй, зургаан айлын амины орон сууц сүйдсэн тухай мэдээлжээ.
 
Оросын сошиал сувгуудаар бөмбөгдөлтийн улмаас тосгоны төвд томоохон нүх үүсэж, эргэн тойрны байшингууд сүйрснийг харуулсан дүрс бичлэг, гэрэл зураг тарсан юм.
 
“Болсон хэрэг явдлыг мөрдөн шалгаж эхэлсэн. Тусгай комисс учруулсан хохирлыг үнэлж, сэргээн босгох ажилд туслахаар ослын газар дээр ажиллаж байна” гэж ОХУ-ын батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.
 
Воронеж мужийн захирагч Александр Гусев тосгоны зарим иргэдийг түр байранд нүүлгэснээ мэдээлжээ.
 
Петропавловка тосгон Украины хилээс зүүн зүгт 150 км зайд оршдог юм.
 
Өчигдөр Оросын арми Украины Киев, Харьков хотууд руу томоохон агаарын довтолгоо явуулсан. Энэ үеэр дөрвөн хүн алагдаж, 100 орчим хүн шархадсан тухай Украины албаны эх сурвалж мэдээлсэн байна.
Украины хотууд руу довтлохдоо өөрийн тосгоныг бөмбөгдсөнөө Оросын зэвсэгт хүчин хүлээн зөвшөөрөв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0