Урсула фон дер Ляйен Еврокомиссын даргад дахин дэвшихээ Германы “Христийн ардчилсан холбоо” намын удирдлагад мэдэгдсэн тухай Bloomberg агентлаг мэдээллээ. Христийн ардчилсан намын төлөөлөгч олонтой Европын Ардын нам сонгуульд ялах магадлал өндөр байгаа нь түүнийг дахин Европын зөвлөлийг тэргүүлэх боломж олгоно хэмээн хэвлэлүүд бичиж байна. Мөн түүнд Европын холбооны удирдагчдын дэмжлэг хэрэгтэй болно.
Урсула фон дер Лейен 2019 оноос хойш Еврокомиссыг тэргүүлж буй. Европын парламентын сонгууль 2024 оны зургадугаар сард болно.
Урсула фон дер Ляйен дахин сонгогдох хүсэлтээ илэрхийлжээ |
|