Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Америк цэрэг Израилийн Элчингийн өмнө өөрийгөө шатаажээ
2 сар өмнө   131
Газын зурваст үргэлжилж буй мөргөлдөөнийг эсэргүүцэн Вашингтон дахь Израилийн Элчин сайдын яамны гадаа америк цэрэг амиа егүүтгэсэн хэрэг Ням гаригт гарчээ. Тодруулбал, АНУ-ын нисэх хүчний гишүүн, 25 настай Аарон Бушнелл өөрийгөө шатааж, улмаар шархаа даалгүй нас барсан байна. Тэрээр Техас мужийн Сан Антонио хотын иргэн байжээ.
 
Аарон Бушнелл бие дээрээ шингэн асгаж, өөрийгөө шатаахаасаа өмнө цахим сүлжээгээрээ шууд дамжуулалт хийж, геноцидод оролцохгүй гэж мэдэгджээ. Дараа нь "Палестиныг чөлөөл" гэж хашгираад өөрийгөө шатаасан байна. Бичлэгийг сүүлд нь "Twitch"  цахим сүлжээнээс устгажээ.
 
Энэ үйл явдал нь АНУ даяар Газын зурвас дахь Израилийн дайныг эсэргүүцсэн жагсаал, хөдөлгөөн үргэлжилж буйтай холбоотой. Тэмцэгч өөрийгөө шатаасан хэрэг үүгээр тогтохгүй. Атланта дахь Израилийн Элчингийн гадаа нэгэн жагсагч өөрийгөө шатаасан хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мөн гарсан. Хэргийн газраас Палестины туг олдсон бөгөөд эл хэргийг улс төрийн хэт эсэргүүцлийн нэг хэлбэр гэж дүгнэсэн байна.
 
Эх сурвалж: AL JAZEERA
Америк цэрэг Израилийн Элчингийн өмнө өөрийгөө шатаажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0