Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Европын холбоо дүрвэгсдийн хямрал /2015-2016/-аас хойш хамгийн олон орогнол хүссэн өргөдөл 2023 онд хүлээн авчээ.
2 сар өмнө   160
Европын холбоо  дүрвэгсдийн хямрал /2015-2016/-аас хойш хамгийн олон орогнол хүссэн өргөдөл 2023 онд хүлээн авчээ. Европын холбооны Оргонол олгох агентлаг /EUAA/ 2023 оны жилийн эцэст нийт 1,14 сая оргонол хүссэн өргөдөл авсан ба түрэмгийллээс зугатсан хүмүүс ихсэх тусам эх үндсэрхэг үзэлтэй улс төрийн заналхийлэл ихэсхээс эмээж байна.
 
Тайланд дурдсанаар 2023 оны үзүүлэлт өмнөх оныхоос 18 хувиар өссөн бол 2015 онд 1,3 сая, 2016 онд 1,19 сая хүн оргонол хүсэж байжээ.
 
Өнгөрсөн оны статиск тоо долоон жилийн дунджаас хамаагүй өндөр байгаа  нь геополитикийн байдал хэр хүндэрснийг  харууллаа. Сири болон Афканчууд орогнол хүсэгчдийн дийлэнхи хувийг эзэлдэг бөгөөд  Герман улс тэдний хувьд аюулгүй амьдралын баталгаа юм.
 
Цагаачдын тоо нэмэгдэх тусам саар зүйлс гарах болжээ. Хэдийгээр 2023 оны оргонол хүссэн өргөдөлийн тоо 2015 болон 2016 оныхоос бага байгаа ч жил ирэх тусам гэмт хэргийн тоо нэмэгдсэн. Европын холбоо геополитикийн хурцадмал байдалд анхаарахын  зэрэгцээ дотооддоо болж буй асуудалд санаа тавих ёстой болов. Тиймээс үндсэрхэг үзэлтнүүд маргаан дэгдээхээс эмээж байна.
 
Европын холбооноос Украины нөхцөл байдлыг харгалзан үзэж 4,4 сая Украинчуудад шаардлага тавилгүйгээр орогнол олгохоор болсон. Уг шийдвэрийн дараахан 1,1 сая өргөдөл ирсэн нь Афкан, Сиричүүд Украинчуудын адил аюулгүй амьдрах гэсэн хүсэл болов уу.
 
Европын холбооны Оргонол олгох агентлагийн тайланд дурдсанаар 2023 оны аравдугаар сард Хамас Израиль руу дайрч, 1000 гаруй хүний амийг хороон, 240 орчим хүн олзлогдсоны дараа Палестинчүүдийн оргонол хүсэх өргөдөл ихэссэн гэж тэмдэглэжээ. Хамасын халдлагаас үүдэн Израиль Газын зурваст 29 мянга гаруй хүний аминд хүрсэн ба бүс нутаг даяар хүчирхийллийг бий болгосон юм.
 
Сиричууд 2023 онд өмнөх онтой харьцуулахад 38 хувиар илүү өргөдөл гаргасан. Энэ тоо нь   2015 онд Сирид иргэний дайн гарахад  ирүүлсэн өргөдлийн бараг тал хувийг эзэлж байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн сард Европын холбооны хил хамгаалах агентлаг “Фронтекс” мэдээлснээр өнгөрсөн онд хилийн зөрчил 2016 оныхоос хавь илүү бүртгэгджээ.
 
Оргонол хүсэгчдийн тоо нэмэгдэж байгаа нь үндсэрхэг нам, хэт барууны үзэл сурталтай засгийн газруудын дургүйцлийг хүргэдэг ба олон нийтийг цагаачлалын хуулийг эсэргүүцэх үймээн самуунд уриалдаг аж. Хурцадмал байдлыг намжаахын тулд Европын холбоо өнгөрсөн арванхоёрдугаар сард цагаачдыг хүлээн авах зардал, ажлыг илүү жигд хуваарилах, орж ирэх хүмүүсийн тоог хязгаарлах шинэ дүрмийн тухай чухал хэлэлцээрийг хэрэгжүүлэхээр оролдож эхэлсэн. Гэсэн хэдий ч үндсэрхэг үзэлтнүүд цагаачдын хууль үр өгөөжөө өгөхгүй байгаад бухимдсаар байна.
 
Эх сурвалж: Aljazeera and News Agencies
 
Европын холбоо дүрвэгсдийн хямрал /2015-2016/-аас хойш хамгийн олон орогнол хүссэн өргөдөл 2023 онд хүлээн авчээ.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0