Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
БНСУ: Хойд Солонгос тагнуулын хиймэл дагуул хөөргөж магадгүй
2 сар өмнө   164
Өмнөд Солонгосын Батлан ​​хамгаалахын сайд Хойд Солонгосыг гуравдугаар сарын сүүлч гэхэд тагнуулын дахин нэг хиймэл дагуул хөөргөж магадгүй гэж мэдэгджээ. Өмнө нь Хойд Солонгос 2023 оны арваннэгдүгээр сард анхны цэргийн тагнуулын хиймэл дагуулаа тойрог замд оруулснаа зарласан.
 
Харин энэ онд дахин гурван хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсэн.
 
Өмнөд Солонгосын Батлан ​​хамгаалахын сайд Шин Вон Сик тагнуулын хиймэл дагуулын нэг нь ирэх сард хөөрч магадгүй гэж орон нутгийн хэвлэлд ярьжээ. Сайд Шин Вон Сик эх сурвалжаа задруулахыг хүсээгүй ч Өмнөд Солонгосын арми дөрөвдүгээр сард АНУ-ын тагнуулын хиймэл дагуул мөн адил хөөргөхөө мэдэгдлээ. Хэрэв Хойд Солонгос таамагласан хугацаанаас өмнө хиймэл дагуур хөөргөх тушаал өгвөл Өмнөд Солонгос гуравдугаар сард мөн адил тагнуулын хиймэл дагуулаа хөөргөнө гэв.
 
Эх сурвалж: NHK NEWS
БНСУ: Хойд Солонгос тагнуулын хиймэл дагуул хөөргөж магадгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0