Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
ОХУ: Ираны хиймэл дагуулыг сансарт амжилттай байрлуулав
2 сар өмнө   129
ОХУ Пүрэв гаригт "Союз" пуужингаараа Ираны хиймэл дагуулыг сансрын тойрог замд амжилттай оруулжээ. Энэ нь ОХУ, Иран хоорондын хамтын ажиллагаа улам нягтарч буйг онцолсон үйл явдал боллоо. Ираны хиймэл дагуул болон Оросын 18 хиймэл дагуулыг сансрын тойрог замд хүргэх "Союз" пуужинг "Восточный" хөөргөх байгууламжаас хөөргөсөн байна.
 
Ираны төрийн телевизээс мэдээлснээр 110 кг жинтэй хиймэл дагуул нь байгаль орчин, хөдөө аж ахуй болон бусад зорилгоор зураг авах гурван камертай.
 
Хиймэл дагуулыг хойд болон өмнөд туйлуудын тойрог замд оруулж, системд нь тохируулга хийсний дараа бүрэн ажиллагаатай болно гэж Ираны төрийн телевиз мэдэгдэв.
 
ОХУ өмнө нь 2022 онд Ираны Хайям хиймэл дагуулыг тойрог замд оруулж байжээ. Иран нийт 23 удаа хиймэл дагуул хөөргөснөөс 12 нь ерөнхийлөгч Эбрахим Раисигийн үед байсан гэдгийг тус улсын Харилцаа холбооны сайд Иса Зарепур хэлжээ.
 
Эх сурвалж: AP
ОХУ: Ираны хиймэл дагуулыг сансарт амжилттай байрлуулав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0