Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Энэтхэгт нөхөртэйгөө хамт аялж байсан Испанийн жуулчныг хүчиндсэн хэрэг гарч, гурван сэжигтнийг баривчилжээ
2 сар өмнө   196
Энэтхэг улсын алс зүүн хязгаарт нөхөртэйгөө хамт мотоциклоор аялж байсан Испани улсын иргэн эмэгтэйг хэсэг этгээд бүлэглэн хүчиндсэн хэрэг гарсныг тус улсын хэвлэлүүд Бямба гарагт мэдээлжээ.
 
Жарханд мужийн Думка дүүрэгт Баасан гарагийн шөнө гарсан уг хэргийн сэжигтнээр гурван этгээдийг баривчилж, бусдыг нь эрэн сурвалжилж байгааг орон нутгийн цагдаагийн байгууллага бас мэдээлсэн байна.
 
Жуулчин хос замын хажууд буудаллаж, майханд хонох үеэр уг хэрэг гарчээ. Хохирогч эмэгтэй одоо Думка дүүргийн эмнэлэгт эмчлүүлж байгааг цагдаагийн офицер Питамбер Сингх Хервар өчигдөр хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна.
 
Энэтхэг улсад 2022 оны турш өдөр бүр дунджаар 90 хүчингийн хэрэг бүртгэгдэж байсныг тус улсын засгийн газрын албан ёсны тоо баримт харуулдаг.
 
Гэхдээ хохирогчдын ихэнх нь хэргийг илчлэхээс айдаг тул бодит тоо үүнээс өндөр гэж ажиглагчид үздэг юм.
 
Энэтхэгийн шүүхийн систем бүгдийг нь шийдвэрлэхэд хүч дутдаг тул олон мянган хэрэг жил дамнан хүлээгдэж байдаг.
 
Тиймээс гэмт хэрэгтнүүд ял шийтгэл хүлээх нь ховор байдаг юм.
 
2012 онд нийслэл Делид гарсан нэгэн хүчингийн бүлэг хэргийг олон улсын томоохон хэвлэлүүд мэдээлснээр Энэтхэгийн нийгмийн ужгирсан энэ асуудал дэлхий нийтийн анхаарлыг татаж байжээ.
 
Тухайн үед 23 настай оюутан эмэгтэй нийтийн тээврийн автобусанд таван эрэгтэйд хүчиндүүлж алагдсан юм.
 
Энэ хэргийн дараа Энэтхэг даяар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөн өрнөсний үр дүнд хүчингийн хэрэгт оноох ялыг чангатгах хууль батлагдсан юм.
 
 
 
Эх сурвалж: AFP
Энэтхэгт нөхөртэйгөө хамт аялж байсан Испанийн жуулчныг хүчиндсэн хэрэг гарч, гурван сэжигтнийг баривчилжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0