Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Яст мэлхийний мах идсэн 8 хүүхэд нас баржээ
1 жил өмнө   279
Занзибар арлын Пемба арал дээр далайн яст мэлхийний мах идсэнээс найман хүүхэд, нэг том хүн нас барж, өөр 78 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж эрх баригчид Бямба гаригт мэдэгдэв.
 
Далайн яст мэлхийний махыг Занзибарт “амттан” гэж үздэг ч энэ нь үе үе хүнсний хордлогын төрөл болох “chelonitoxism”-г үүсгэн, нас барах тохиолдол гардаг байна. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт мөн адил хоёр том хүн нас барсан ба нэг нь өөд болсон найман хүүхдийн нэгнийх нь ээж байжээ. Мкоани дүүргийн эмнэлгийн доктор Хажи Бакаригийн мэдэгдсэнээр нас барсан хүмүүс далайн яст мэлхийний мах идсэн бөгөөд  бүгд хоолны хордлого болсон байсан. Мөн лабораторийн шинжилгээгээр яст мэлхийний мах идсэн гэдэг нь батлагджээ.
 
Зүүн Африкийн Танзани улсын хагас автономит бүс болох Занзибарын эрх баригчид гамшгаас хамгаалах багийг илгээж, хүмүүсийг далайн яст мэлхий хэрэглэхээс зайлсхийхийг уриалав. Пемба хотод  2021 оны арваннэгдүгээр сард  гурван настай хүүхэд, долоон хүн далайн яст мэлхийний мах идэж нас барж, гурван хүн эмнэлэгт хүргэгджээ.
 
Эх сурвалж: Guardian
Яст мэлхийний мах идсэн 8 хүүхэд нас баржээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0