Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Xугацаа нь дууссан үнэмлэхтэй, даатгалгүй автомашин жолоодож явсан 103 настай эмэгтэйг саатуулжээ.
1 сар өмнө   204
Италийн цагдаа нар саяхан шөнө дунд хугацаа нь дууссан үнэмлэхтэй, даатгалгүй автомашин жолоодож явсан 103 настай эмэгтэйг саатуулжээ.
 
Эмилиа Романа мужийн Феррара хотын ойролцоох 13,000 оршин суугчтай Бондено тосгоны гудамжаар сэжигтэй автомашин зорчиж яваа тухай мэдээлэл цагдаа нарт шөнийн 1:00 цагийн үед ирсэн байна.
 
Цагдаа нарыг очиж саатуулахад уг автомашины жолооч нь 1920 онд төрсөн Жюзеппина Молинари гэдэг эмэгтэй байжээ.
 
 
Жюзеппина Молинари
Тэрбээр Бонденод амьдардаг найзуудтайгаа уулзах гэж яваад харанхуйд зүг чигээ алдсаныг мэдүүлсэн байна.
 
Молинаригийн жолооны үнэмлэхний хүчинтэй хугацаа хоёр жилийн өмнө дууссан байжээ. Италид 80-аас дээш настай хүмүүс жолоо барих бол хоёр жил тутамд эрүүл мэндээ оношлуулж, үнэмлэхээ сунгуулах дүрэмтэй байдаг.
 
Молинари гуайг торгосны дараа цагдаа нар гэрт нь хүргэж өгчээ.
 
Цаашдаа найзуудындаа зочлохдоо унадаг дугуйгаар зорчиж байхаар шийдсэн тэр “Би өөртөө Vespa худалдаж авна” гэж орон нутгийн “La Nuova Ferrara” сонинд ярьсан байна.
 
Феррара хотын захирагч Алан Фаббри түүний амьдралд хандах хандлагыг биширч байгаагаа илэрхийлжээ.
 
“Би байсан бол түүнийг торгох биш, шагнах байлаа. Өдий насандаа ийм их дотоод хүчтэй байна гэдэг ховор тохиолдол. Би түүний насан дээр ийм байхыг хүсэж байна” гэж хотын захирагч Фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.
 
 
 
Эх сурвалж: AFP
Xугацаа нь дууссан үнэмлэхтэй, даатгалгүй автомашин жолоодож явсан 103 настай эмэгтэйг саатуулжээ.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0