Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Германы нутагт Украины хоёр иргэний амийг хутгалж хөнөөсөн байж болзошгүй Оросын иргэнийг цагдаа нар баривчилжээ
2 долоо хоног өмнө   160
Украины иргэд болох хоёр эрэгтэй Бямба гарагийн орой Германы өмнөд нутагт хутгалуулж алуулсныг тус улсын цагдаагийн байгууллага Ням гарагт мэдээлжээ.
 
Уг хэрэгт сэжиглэгдсэн Оросын иргэн эрэгтэйг баривчилсан байна.
 
Бавари мужид оршин суудаг 23 ба 36 настай хохирогчдыг Мурнау хотын худалдааны төвд явж байх үед уг аллага гарсан байна.
 
Аллагын дараа цагдаа нар 57 настай ОХУ-ын иргэнийг баривчилсан тухай Германы DPA агентлаг мэдээлжээ. Германы хуулийн дагуу хохирогчид болон сэжигтний нэрийг нууцалж байна.
 
Аллагын шалтгаан тодорхой болоогүй, гурван хүн нэг нэгнээ мэддэг байсан эсэх мөн тодорхойгүй байгааг цагдаагийн албанаас мэдээлжээ.
 
2022 оны хоёрдугаар сард Оросын цэрэг халдан довтолсноос хойш Украинаас нэг сая гаруй хүн Германд дүрвэж ирсэн байдаг.
 
Үүнээс гадна Германд 2.5 сая орос гаралтай цагаач оршин суудгийн ихэнх нь Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа дүрвэж ирсэн герман угсаатнууд байдаг юм.
 
 
 
Эх сурвалж: Associated Press
Германы нутагт Украины хоёр иргэний амийг хутгалж хөнөөсөн байж болзошгүй Оросын иргэнийг цагдаа нар баривчилжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0