Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
"Их-7" бүлгэм 2035 он гэхэд нүүрсний үйлдвэрлэлээ зогсоохоор болов
3 долоо хоног өмнө   153
"Их-7" бүлгэмийн сайд нар хуралдаж, 2035 он гэхэд өөрсдийн нүүрсний бүх үйлдвэрлэлээ зогсоохоор  тохиролцсон гэж Их Британийн ерөнхий сайд өнгөрсөн Даваа гаригт мэдэгдэв. Мөн энэхүү шийдвэр нь бусад орнуудад үлгэр жишээ болж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалжээ. Дэлхийн уур амьсгалыг хамгийн их бохирдуулдаг чулуужсан түлш нь олон жилийн турш олон улсын асуудал байсаар ирсэн. Япон улсын хувьд 2023 онд эрчим хүчнийхээ 32 хувийг нүүрснээс авсан ба өнгөрсөн хугацаанд "Их-7" хурлуудын чулуужсан түлшний асуудалд хаалт тавьж байжээ.
 
Их Британийн Эрчим хүчний аюулгүй байдлын яамны сайд Эндрю Боуи "Бид 2030 он гэхэд нүүрс үйлдвэрлэлтийнхээ тал хувийг зогсоохоор тохиролцсон. Энэ бол маш чухал шийдвэр байлаа. Өнгөрсөн онд Дубайд болсон COP28 хурлын үеэр ч ийм тохиролцоонд хүрч байгаагүй" гэжээ. АНУ-ын Байгаль орчин хамгаалах агентлаг \EPA\  өнгөрсөн долоо хоногт, 2039 он гэхэд нүүр түлдэг бүх цахилгаан эх үүсвэрүүдийг хаахаар шийдвэрлэсэн байна. "EPA-аас санал болгож буй шинэ дүрмийг гаргасан бөгөөд энэ нь "G7″-ийн тохиролцоонд  нүүрс удахгүй хэрэглэхгүй болно гэдгийг  АНУ-аас баталгаажуулж байна" гэж Уур амьсгалын судалгааны "E3G" төвийн бодлогын ахлах зөвлөх Катрин хэлжээ.
 
"Их-7"-гийн улс орнууд өөр өөрсдийн нүүрс хэрэглээг зогсоох төлөвлөгөөтэй ба цахилгаан эрчим хүчний 16 орчим хувийг нүүрснээс авдаг гэх тайлан бий.
 
Өнгөрсөн жил Дубайд болсон "COP28" цаг уурын асуудлаарх хэлэлцээний үеэр дэлхийн бараг бүх улс орон чулуужсан түлшнээс татгалзахаар тохиролцсон боловч нүүрсний асуудлыг эцэслэх хугацааг тогтоож чадаагүй.  Эрчим хүч, байгаль орчин, цаг уурын сайд нар Мягмар гаригт  дуусах хэлэлцээ хийхээр Турин хотноо хуралдсаар байна. Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ-аас бүрдэх "G7" нь Европын холбоо онцгой статустай гишүүнээр бүрддэг ба  дэлхийн цаг уурын бодлогыг гол төлөв тэргүүлдэг. Бүлгийн шийдвэрүүд ихэвчлэн Хятад, Энэтхэг зэрэг бусад томоохон ялгаруулагчид, Саудын Араб, Орос зэрэг чулуужсан түлш үйлдвэрлэгчид багтдаг "G20"-д нөлөөлдөг.
 
Эх сурвалж: CNN
"Их-7" бүлгэм 2035 он гэхэд нүүрсний үйлдвэрлэлээ зогсоохоор болов
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0