Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Япон даяар ажлын байранд чөлөөтэй хувцаслах замаар эрчим хүчээ хэмнэх аян эхэлжээ
2 долоо хоног өмнө   146
Японы засгийн газраас жил бүр зарладаг “Cool Biz” эрчим хүч хэмнэх аян өчигдөр буюу Лхагва гарагт эхэлжээ.
 
Есдүгээр сарын 30 хүртэл үргэлжлэх энэ аяны хугацаанд оффисын ажилтнууд албаны хослолоос татгалзаж, чөлөөт хувцас өмсдөг нь зуны бүгчим халууныг цахилгаан эрчим хүч бага зарцуулан давах зорилготой байдаг. Тухайлбал энэ хугацаанд богино ханцуйтай цамц өмсөж, зангиа зүүхгүй байхыг зөвшөөрдөг байна.
 
Аяны хугацаанд албан тасалгаануудын сэрүүцүүлэгчийн температурыг Цельсийн 28 хэмээс буулгахыг хориглодог юм.
 
“Cool Biz” аяныг 2005 онд тухайн үеийн Японы ерөнхий сайд Жүничиро Коизүми эрчим хүч хэмнэх, хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгах зорилгоор эхлүүлж байжээ.
 
2011 оныг хүртэл аяныг жил бүрийн зургаадугаар сарын 1-нд эхлүүлдэг байсан бол Фүкүшимагийн гамшгийн дараа эрчим хүчний хомсдол үүсэхээс сэргийлэх зорилгоор нэг сараар урагшлуулж байв.
 
 
 
Эх сурвалж: Japan Today
Япон даяар ажлын байранд чөлөөтэй хувцаслах замаар эрчим хүчээ хэмнэх аян эхэлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0